“Г.Шийлэгдамба гэм буруугүй”
МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян
2016.01.07

“Г.Шийлэгдамба гэм буруугүй”

Эрүүл мэндийн сайдын томилгоо одоог хүртэл тодорхойгүй байна. Энэ салбарын ажилчид болоод МАХН-ынхан олон хувилбар дэвшүүлсэн ч Ерөнхий сайд шийдвэр гаргахгүй байсаар хоёр сарын хугацаа өнгөрлөө. Тиймээс МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьянаас дараах асуудлыг тодрууллаа.

-Эрүүл мэндийн салбарт сайдын томилгоо хэрэгтэй байгааг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл нэлээд цаг алдаж байна. Танай намынхан энэ байдлыг юу гэж харж байна вэ?

-Манай нам АН-тай байгуулсан гэрээнийхээ дагуу Н.Энхбаярыг Эрүүл мэнд спортын сайд болгох хүсэлтээг Ерөнхий сайдад өргөн барьсан. Нам дотроо энэ хүнийг сонгохдоо зүгээр ч нэг сонгоогүй . Гүйцэтгэх товчоо хуралдаж шийдвэрлэсэн. Би өмнө нь хэлсэн одоо ч хэлнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Эрүүл мэнд спортын сайд болоход болохгүй зүйл байхгүй.

-Гэтэл Г.Шийлэгдамба батлан даалтанд гарчихсан байгаа. Энэ хүн эргээд ажилдаа ороход хуулийн хүрээнд харшлах зүйлгүй гэж үзэх хүмүүс байна. Харин та юу гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт сайд томилох асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хэрэв Ерөнхий сайд тэгж шийдвэл болохгүй гэх газаргүй. Тэгээд ч Г.Шийлэгдамба бол гэм буруугүй хүн. Яагаад гэм буруугүй хүн сайдын ажлаа хийж болохгүй гэж.