2009.12.17

Д.Тэрбишдагва: Хоёр хөршөөрөө дамжуулж гуравдагч зах зээлд гарах л чухал

Өмнөговь аймаг дахьТавантолгойн ордоосГашуунсухайтын боомт руутөмөр зам тавих уу, Сайншандруу төмөр зам тавьж, нүүрсболовсруулах үйлдвэрбайгуулах уу хэмээнмонголчууд талцаж байгаа. Тусаймаг дахь "Ухаахудаг"төсөлтэй танилцаад ирсэн

УИХ-ын гишүүнД.Тэрбишдагватай ярилцлаа.

-Та Тавантолгой дахь "Ухаа-худаг" төсөлтэй танилцаад ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Өмнөговь аймгийн Таван толгойд "Энержи ресурс" компани Ухаа худаг төсөлд ажиллаж байна. Цахилгаан станц байгуулж, нүүрс баяжуулах үйлдвэр, ажилчны хотхон барьж, их ажил өрнөж байгааг нүдээр харлаа. Тэнд монголчууд ажиллаж байна. Өмнөговь аймгаас урд хил рүү явж байгаа зам байгаль сүйтгэснийг хараад сэтгэл эмзэглэлээ. Тоос шороо бужигнуулан 100 тоннын даацтай ачааны машинаар зогсоо зайгүй нүүрс зөөж байна. Тэр бүү хэл 20-30 метрийн зайд урд яваа машин харагдахгүй осол их гардаг гэж орон нутгийн удирдлагууд ярьж байсан. Эцсийн хэрэглэгч рүү очихын тулд 4-5 удаа буулгаж, ачиж байгаль сүйтгээд зогсохгүй
зөөж буулгах хооронд агаар бохирдуулж, нүүрсний ихээхэн хорогдол гарна. Тэнд "техникжсэн нинжа" нар байна. Иймээс нүүрс баяжуулах болон коксын үйлдвэр байгуулаад Монгол орны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн процессийг явуулж, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр илүү ойрхон зах зээлд гаргаж чадвал буруу зүйл байхгүй.

-Урд хөрш рүү түүхий нүүрсээ гаргах нь эдийн засгийн зөв гарц мөн үү?

-Хятад руу төмөр зам тавьснаар 6,4 тэрбум тонн нүүрсийг зөвхөн урд хөрш рүү гаргана гэсэн үг биш. БНХАУ болон гурав дахь зах зээлд гэсэн тодорхой хэмжээний квот тогтоогоод асуудлыг шийдэж болмоор санагдсан. Боловсруулах үйлдвэр байгуулж, цахилгаан станц барьж, цахилгаанаа экспортлох нь хамгийн үр дүнтэй, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Нөгөө талаар зөвхөн Хятадын зах зээлээр хязгаарлагдахгүй ОХУ-аар дамжуулан гурав дахь зах зээлд нэмүү өртөг шингэсэн нүүрс, кокс бусад өндөр үнэтэй ашигт малтмалыг гаргах асуудлыг эдийн засгийн үндэслэл тооцоотой судлах хэрэгтэй.

-Одоо гол сэдэв урд хөрш рүү гаргах уу, хойд хөрш рүү гаргах уу гэдэг боллоо.Хоёулангаар нь төмөр зам тавьж илүү өргөн зах зээлд экспортолж болохгүй юм уу?

-Зах зээлийн нийгмийн гол асуудал эдийн засгийн тооцоо. Аль нь эдийн засгийн үр ашигтай байна. Бүтээгдэхүүнээ ямар үнээр гаргах вэ гэдэг асуудал чухал. Аль алийг нь судалж, болж өгвөл ОХУ, БНХАУ-аар дамжуулаад гурав дахь зах зээлд гаргах нь дээр. Үнэхээр том хэрэглэгч урд байгаад тэд дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авъя гэж байгаа үед татгалзах шаардлагагүй. Мөн Хятад төдийгүй тэдний нутгаар дамжуулан дэлхийн зах зээлд гаргах асуудлыг төрийн бодлогоор, Хятадын засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж шийдэх хэрэгтэй.

-Төмөр замын нэгдсэнбодлого алдагдсан гэсэншүүмжлэлийгиргэнийхөдөлгөөнүүд тавьсан?

-Төмөр замын талаарх төрийн нэгдсэн бодлого тодорхой байгаа. Үүнийг илүү нарийвчлан гаргах хэрэгтэй. Урд хойд хөршөөрөө дамжуулж, дэлхийн бусад улс орны зах зээл рүү орох асуудал чухал. Нэгдүгээрт, зүүн тийш Чойбалсангаар  дамжуулж Оросын нутгаар усан замаар зах зээлд гаргах, хоёрдугаарт, БНХАУ руу экспортлохоос гадна Тяньжинаар дамжуулж бусад улс руу гаргах бодлого чухал. Гуравдугаарт, БНХАУ-аас манай улсаар дайруулан ОХУ, Европын улс орнуудын зах зээл рүү хоёр урсгалт төмөр зам тавьбал бид зөвхөн өөрийн бүтээгдэхүүнээ гаргахаас гадна БНХАУ-ын барааг ОХУ, Европ руу, ОХУ, Европоос БНХАУ руу транзитаар зөөвөрлөж ашиг олох боломжтой. БНХАУ-аас ОХУ, Европ руу усан замаар ачаа тээвэрлэхэд 45 хоног зарцуулдаг бол төмөр замаар тээвэрлэхэд энэ хугацаа 10-14 хоног байдаг. Иймд төмөр замаар ачаа бараа тээвэрлэх нь аль аль талдаа эдийн засгийн ашиг тустай төдийгүй цаг хугацаа хэмнэнэ.

-Зарим нь "Энержи ресурс"-т давуу эрх өгсөн гэж хардаж байгаа?

-Хамтарсан засгийн газар төмөр зам тавих шийдвэрийг хэд хэдэн газарт өгсөн гэж сонссон. Гарсан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа хэрэгжиж байна. Стратегийн ач холбогдолтой орд газрын төмөр замыг тодорхой хугацааны дараа төр 51-ээс доошгүй хувь эзэмших ёстой гэсэн саналыг дэмжиж байгаа. Давуу эрх олгосон эсэх талаарх асуултыг Засгийн газар, салба-р хариуцсан яамнаас асуух нь зүйтэй. Засгийн газраас төмөр зам тавих шийдвэр гарсан. Гарсан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.