Төмөр замыг өргөтгөснөөр дэлхийн зах зэлд гарна
2009.10.19

Төмөр замыг өргөтгөснөөр дэлхийн зах зэлд гарна

Хэдэн жил монголчуудын арааны шүлсийг гоожуулсан Оюу толгойг ашиглах гэрээ байгуулагдаад удаагүй байна.  Гэхдээ мөнгө болоод амьжиргааны түвшин багатай иргэдийн гар дээр өгтөл багагүй хугацаа шаардагдана. "Айвенхоу майнз"-ынхан мөнгө босгох гэж дэлхий хэрэн хэсч байгаа бол монголчууд тэдний бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх замыг эрэлхийлж байна. Онгоц өрөөсөн далавчгүй бол үхэр тэрэгнээс дор ашиг авчрах Оюу толгой төмөр замгүй бол түүнээс хүртэх ашгийг монголчууд хэдэн араан жилийн дараа л олж харна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан БХБЗТ-ийн сайд Х.Баттулга "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин нарын Зүүнбаян-Даланзадгад чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх тухай санамж бичиг Оюу толгойн төслийг үр дүнтэй өндөр ашигтай байх магадлал төрүүлж байна. Аж үйлдвэржилтийг идэвхжүүлэх хамгийн том суурь нь төмөр зам, цахилгаан эрчим хүч, ус бөгөөд энэ бүхэн шийдэгдсэн нөхцөлд "Айвенхоу майнз"-ын ашгийг ойрын гурван жилээс хүртэх боломжтой.

Оросууд манай төмөр замд хувь нийлүүлж, технологийн шинэчлэлд оролцсоноор Оюу толгойгоос ашиг хүртэх сонирхолтой бол монголчууд ихээхэн хэмжээний баялгийг дэлхийн зах зээлд гаргах боломжтой болно. Ямар ч хувилбараар тооцсон ийнхүү төмөр замын өргөтгөл хийснээр Монголын төмөр зам дэлхийн зах зээлийн эдийн засагт хэл тавих хосгүй нөхцөлийг бүрдүүлж байна. В.Якунин эдгээр төслийг хэрэгжүүлснээр Азийн бүс нутагт нөлөөгөө тогтоож, Орос Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Гэхдээ Орост зөвхөн Монголтой хуваах ашиг нэмэг-дээд зогсохгүй. Тэд дэлхийн хамгийн том үйлдвэржсэн зах зээл болох Хятадын гөв нутаг руу Европ руу гаргаж чадахаа больсон их хэмжээний байгалийн баялгаа борлуулах боломж нээгдэнэ. Харин манай сайдын хэлснээр төмөр замын өргөтгөсөн сүлжээ нь Монголд уул уурхайн баялгаа түүхийгээр нь бус бэлэн бүтээгдэхүүн уүйлдвэрлэх үйлдвэр байгуулж ажлын байрыг олноор нэмэгдүүлнэ.

Мөн түүний үзэж буйгаар хотод тэтгэмж нэхэж суугаа хэдэн зуун мянган иргэд гөмөр замын дагуу байгуулагдсан үйлдвэрүүдэд ажиллаж, багаар бодоход монголчуудын Солонгост боолын хөдөлмөр эрхэлж олдог мянган ногоон ихээр бодоход өндөр хөгжилтэй орнуудын дундаж цалинг авах цаг удахгүй ирэх гэнэ. Төмөр замын шинэчлэл төмөр замын ачаа эргэлтийг жилд арван тэрбум ам.долларт хүргэнэ. Энэ их мөнгөнөөс манайд унах унац л нэмэгдэнэ. Ирэх жилийн өдийд Оюу толгойг ашиглах бус Оюу толгойн нэртэй зэсийн үйлдвэр байгуулах. талаар монголчууд ярилцана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.