Мэндчилгээ
Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа
2013.07.10

Мэндчилгээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн мэндчилгээг Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа нийт авто замчид та бүхэнд, гэр бүл, үр хүүхдүүдэд тань өргөн дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.

Авто замын бүтээн байгуулалтад Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөх Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжих болтугай.

Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ

Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ

Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа

Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ

Ардын хувьсгалын баяр наадмаа айл хотол, ахан дүүсээрээ өргөн тэмдэглэж, цэнгэл жаргалаар сэтгэл тань бялхаж сайхан наадаарай.

Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа