МАН-ын бүлэг
2014.03.12

С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлийг төр хариуцах ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг валютын ханш хяналтаас гарч, Засгийн газар үнийн өсөлтийг хяз­гаарлаж чадамжгүйд хүрч Монголын эдийн засагт “улаан гэрэл” ассан гэдгийг дуулгаад байгаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 301 аж ахуйн нэгж  дампуурлаа зарласан бол энэ оны эхний гурван  сарын байдлаар 500 компани үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьж эхэлсэн нь эдийн засагт “улаан гэрэл” ассаныг харууллаа  гэж байгаа юм.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зарлаж, эдийн засгийн нөхцөл байдлаар мэдээлэл сонсох, хүндрэлийг даван гарах арга замыг эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаар хэлэлцүүлэх, Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулахаас гадна  Засгийн газар эдийн засгийн хямралд орсноо олон нийтэд нуулгүй зарлаж ард түмэн, сөрөг хүчинтэйгээ хамтран хүндрэлийг давах төлөвлөгөө гаргах, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжиж бодитойгоор ажиллахыг шаардсан билээ.

Үүний дараа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн давах талаар ард иргэдийн саналыг сонсох уриалга гаргасан юм. Тэгвэл энэ дагуу өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон албаны бусад хүмүүс  “Найман шарга” валют худалдааны төв болон “Хүчин шонхор”,”Барс” худалдааны төвд ажиллалаа. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэд энэ талаар ямар санал бодолтой байгаатай газар дээр нь танилцсан юм.

“Найман шарга” биш  Монголбанк анхаарал татаж байна

Валютын арилжаа эрхлэгчид ойрын хэд хоногт ам.долларын ханш буурсан тухай дуулгаж байсан.

УИХ-ын гишүүд эхлээд “Найман шарга” валют худалдааны төвөөр орлоо. 11.00 цагийн үед тус төвд нэг ам.долларыг 1775 төгрөгөөр авч, 1778 төгрөгөөр худалдаалж байсан юм. Харин юанийг 290 төгрөгөөр авч 291 төгрөгөөр зарж байв.  Валютын арилжаа эрхлэгчид ойрын хэд хоногт ам.долларын ханш буурсан тухай дуулгаж байсан. “Бидэнд  үнийн хөөрөгдлийг үүсгэх нөхцөл бололцоо байхгүй.

Юунаас болж ингэж байгааг харин та бүхэн мэдэж байгаа. Гишүүд энэ төвд ажиллаж байснаас Монголбанкинд очиж, энэ байдал юунаас болж үүсэв. Яаж ажиллаж байгааг л судалмаар байна” гэв. Учир нь валют худалдааны төвд ажилласнаар үр дүн бага гарах учраас ийн хэлсэн ажээ. Тухайн газраар үйлчлүүлж байгаа болон үйлчилж байгаа иргэд зах зээлийн үнийн өсөлт юунаас болж байгааг сайн хэлж мэдэхгүй хэмээн гол зангилааг Монголбанк тайлж, учрыг нь олно гэж байлаа.

Бухимдсан иргэд

Валют худалдааны төвд ажилласны дараа гишүүд “Хүчит шонхор” буюу бидний нэрлэж заншсанаар Дэнжийн мянгад байрлах худалдааны төв болон “Барс” худалдааны төвд ажиллав. Тус худалдааны төвийнхөн “За юу болоод сэтгүүлчид бужигнаад байна.

Хэн нэг нь ирэх бололтой” гэж, тэд ирж л байдаг. Явж л байдаг. Тэгээд шийдсэн зүйл байхгүй хэмээж байв. Ер нь худалдааны төвүүдэд бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгч нар ихэд бухимдалтай байгаа нь илт. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн улстөрч болон өндөр албан тушаалтан тухайн захын үйл ажиллагаатай танилцаад явсны дараа бараа бүтээгдэхүүний үнэ автоматаар өсдөг гэдгийг худалдагч нар ярьж байлаа.

Учрыг нь тодруулбал мэдэх хүн  байхгүй ч “Бичигдээгүй хууль” болсон гэж хариулав. Үнэхээр тийм зүйл болдогийг нүдээр хараагүй ч тухайн захад зарагдаж байгаа будаа, гурил, элсэн чихэр, ургамлын тосны гээд өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн саруудад эрс өссөн байна. Энэ нь нөгөө л валютын ханштай холбоотой гэнэ. Тийм учраас тус захад ажилласан гишүүдэд саналаа хэлж байлаа. 

Өдрөөс өдөрт иргэдийн амьдрал доройтож байхад төр засаг зүгээр хараад сууж байна. Үүнийг анхаарч үзэхийг тэднээс хүсч байсан юм. “Барс” захад ажиллахад ч мөн л иргэд дээрх асуудлыг давтаж байсан гэхэд болно. Иргэд энэ үеэр “Валютын ханшийн өсөлт  бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж байна”, “Үнийн өсөлтийг бууруулж, Засгийн газарт үнэн бодит байдлыг уламжилж өгөх”, “Олон тэрбум төгрөгөөр шорон барьж байхаар энэ мөнгөөр  дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна” гэх зэрэг олон саналыг хэлж байсан юм.

Үнэхээр ч өнөөдөр иргэдийн амьдрал туйлдаж, худалдан авах чадвар нь эрс муудсан гэдгийг дээрх захуудын худалдагч нар хэлж байсан юм. “Хүчит шонхор” худалдааны төвд өчигдрийн 12.00 цагийн байдлаар “Алтан тариа” 25 кг-ын нэгдүгээр гурил 18 мянга, дээд нь 23 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Харин “Улаанбаатар”-ын нэгдүгээр гурил 25 кг нь 18, дээд нь 27 мянга байсан бол 25 кг-ын цагаан будаа 48 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Ургамлын тос 25-14 мянган төгрөг гэх мэтчилэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ард иргэдийн нуруунд хүнд ачаа болж байгаа юм байна.  

С.Бямбацогт: Эдийн засгийн  хүндрэлийг төр хариуцах ёстой

Энэ үеэр тус худалдааны төвд ажилласан УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цөөн асуултад хариулт авлаа.

-МАН-ын бүлэг эрх баригчдад шаардлага хүр­гүүлж, уриалга гаргаж байгаа.  Гэ­тэл ард иргэдийн амьдрал доройтсоор байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Өнгөрсөн хоёрдугаар сард  эдийн засагт “улаан гэрэл” аслаа, анхаарахгүй бол болохгүй нь гэж хэлсэн тэр өдөр валютын ханш 50 төгрөгөөр буурсан.

-Сүүлийн үед валютын ханш өсч байгаа. Манай бүлгийн зүгээс валютын ханшийг тогтвортой байлгах, эдийн засгаа өөд нь татах талаар Монголбанкинд шаардлага тавьсан. Бид өнөөдөр “Найман шарга” валют худалдааны төвд  ажиллаж, цаашид эдийн засгийн бүтцийг зөв болгох талаар юу хийх, төр засагт хэлэх  санаа оноо  юу байна вэ гэдгийг харлаа, сонслоо.

Манай улсын нийт иргэдийн  хэрэглэж, өмсч зүүж, идэж ууж байгаа  бүх зүйлийн 90 орчим хувийг гаднаас авч байна. Монгол Улсын импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн ам.доллар эсвэл юаниар орж ирдэг. Гэтэл валютын ханш өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Энэ нь эргээд иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна.

-Валютын ханш өссөн нь хэсэг хүмүүст ашигтай мэтээр ярьж байгаа?

-Валютын ханшийн өсөлт хэнд ашигтай вэ гэхээр экспорт хийж байгаа хэдхэн бизнес эрхлэгч, гадаадын компаниудад ашигтай. Экспортыг хэн хийж байгааг та бүхэн мэдэж байгаа.  Өнөөдөр манай улс хэдхэн зүйлийг гадагш гаргаж байна. Тодруулбал, алт, зэс, нүүрс, газрын тос гэх мэт хэдхэн зүйл бий.  Харин эсрэгээрээ хэнд хүндээр тусч байна гэхээр ард иргэдэд.

Тиймээс үүнд төр засгаас зөв бодлоготой үйл ажиллагаа  явуулахгүй бол “Хүн шиг амьдруулна” гэж  байсан нь эсрэгээрээ болж байна. Тиймээс үүнд анхаарал хандуулж, ард иргэдийнхээ үгийг сонсч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж байна. Эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлыг давахын тулд төр  засаг маань бодлоготой үйл ажиллагаа явуулж чадсангүй.

Өнөөдөр дэлхий нийтэд  санхүү, эдийн засгийн хямрал алга. Гэтэл ханш тогтворжуулж чадахгүй байгаа нь эрх баригчдын бодлого зөв биш байна. Үнэхээр чадахгүй байгаа нь харагдаж байгаа. Тиймээс МАН эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөлд уриалга гаргаж, ард иргэдийн санал бодлыг сонсч байна. Ингээд ирэх сараас УИХ, Засгийн газарт тодорхой санал хүргүүлнэ.

-Валютын ханш өсч үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад МАН баярлаж байна гэх болж?

-Эрх баригчид  муу ажиллаж байна. Сөрөг хүчин энэ асуудлыг гаргаж тавихгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр өнгөрсөн оны турш Монгол Улсад  эдийн засгийн байдал хүндэрлээ. Эдийн засаг хүндрэх нөхцөлийг бүрдүүлсэн,  гол хариуцаж байсан Сангийн болон Эдийн засгийн  хөгжлийн сайдад хариуцлага тооцох асуудал яригдсан тухайн хоногт ам.долларын ханш 150 төгрөгөөр  буурч байсан. Өнгөрсөн хоёрдугаар сард  эдийн засагт “улаан гэрэл” аслаа, анхаарахгүй бол болохгүй нь гэж хэлсэн тэр өдөр валютын ханш 50 төгрөгөөр буурсан.

Сөрөг хүчин шахаж шаардаж ажлаа сайн хий гэхээр ханшийг буулгадаг байдал үүсч байна. Тиймээс бид дуугүй байх биш, цаашид  их шаардаж, шахаж ажиллах ёстой юм байна. Бараа бүтээгдэхүүний  ханш өсч байгаад бизнес эрхлэгч болон валютын арилжаа эрхлэгчдийг буруутгаад байх шаардлагагүй. Харин  төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж байна. Энэ хүндрэлийг төр хариуцах ёстой.