Онцгой байдлын ерөнхий газар
2014.01.14

Онцгой байдлын алба хаагчид 2032 хүний амь насыг аварчээ

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн 2013 оны ололт, амжилтаа дүгнэж  “Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. 

Тус зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 104 удирдах ажилтан оролцож байгаа аж. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 2013 онд 4460 гаруй удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 21,9  тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Өнгөрсөн онд Онцгой байдлын албаны албан хаагчид дээрхи аюулт үзэгдэл, ослоос 2032 гаруй эрдэнэт хүний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 25,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж аварсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 2,5 дахин өссөн байна.

Засгийн газраас ч Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын хүнд хүчир ажил, хөдөлмөрийг өндрөөр үнэлж 334 албан хаагчийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулжээ.