Мэдээллийн технологийн хөгжил
Мэдээллийн технологийн хөгжил
Мэдээллийн технологийн хөгжил
Төр эзэмшигч гэхээсээ илүү захиалагч, түрээслэгч байх ёстой гэдгийг аль аль талдаа ойлгоод эхэллээ. Төрийн ч бай, хувийн ч бай мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүмүүс үе үе цуглаж саналаа нэгтгэж нэгдсэн стандарт, арга зүйгээ гаргачих хэрэгтэй.Байгууллага болгон тус тусдаа аюулгүй байдлын системтэй байна гэдэг зөвхөн өөрийгөө тойруулж хашаа хатгахаас ялгаагүй....
“Мэдээллийн технологийн хөгжил” онлайн хэлэлцүүлэг өрнүүлж нийт 15 эксперт оролцож санал бодлоо илэрхийллээ. Монгол улсад оюуны өмчийг үнэлэх тогтолцоо байхгүй учраас програм хангамжийг үйлдвэрлэл гэж үзэх соёл, хандлага төлөвшөөгүй. Өнөөдөр Монголын сайтуудаас мэдээлэл алдагдахад амархан....
Улс үндэстэн дамнасан, нотлох баримт цуглуулахад бэрхшээлтэй, технологийн өндөр нууцлалтай, материаллаг хохирлын хэмжээ үлэмж их гэмт этгээдийн “өвөрмөц” байдал зэрэг нь кибер гэмт хэргийн бусдаас ялгарах онцлог юм.Компьютерийн гэмт хэргийг криминологийн шинжээр нь эдийн засгийн, хувийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, нийгэм, улс орны ашиг сонирхлын эсрэг гэж ангилж болно.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн “К...
Төлөвлөгөөнд орсон 179 үйлчилгээг цахимжуулахад дор хаяж таван жил хэрэгтэй. Алдаа гарсан ч түүн дээрээ туршлагажиж өөрсдөө хийх хэрэгтэй. Хамгийн чухал нь итгэлцэл, дэмжлэг.Монгол бол мэдээллийн технологийн хэрэглэгч орон.Монголын мэдээллийн технологийн салбарт багаар бодоход 10 төрлийн хууль шаардлагатай....
Ажлын дараагийн шатанд иргэд гэрээсээ төрийн үйлчилгээг авах бололцоо бүрдүүлэхийг зорьж байна.Манай агентлагаас мэдээллийн технологийн салбарын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой Хувь хүний өгөгдлийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулна.Төрийн үйлчилгээг цахимжуулснаар тодорхойлолт олгох үйлчилгээ устана. ...
Хийсэн сайтаа цаашид хөгжүүлэлгүй орхичихдог нь манайхны нийтлэг алдаа. Дизайны хувьд голдуу гадны том сайтуудын дизайныг болхидуу байдлаар хуулдаг.Цэвэр мэргэжлийн мэдээлэлтэй сайтуудын тоо маш цөөн....
Манай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тодорхой хэмжээний мэдлэгтэй ч хэрэгжүүлэх дэд бүтэц нь бүрэн төлөвшөөгүй.Монголын мэдээллийн технологийн салбарт хөрс болсон суурь систем алга.Монголын нөхцөлд эрх зүйн тогтолцоо нь байхгүй учраас хөрөнгө оруулагчид үр дүн нь мэдэгдэхгүй төсөлд хөрөнгө оруулж эрсдэхээс болгоомжилдог.Facebook байнгын халдлагад өртдөг....
Нийт аж ахуй нэгжүүдийн 90 хувь нь жижиг дунд аж ахуй нэгж. Тэдний ажлыг хөнгөвчилж, зардлыг хэмнэх хэрэгтэй.Шинэ технологи, тэр дундаа үүлэн тооцоолол эрх зүйн тусгай зохицуулалт шаарддаг.Өндөр мэдлэгтэй боловсон хүчин бидэнд үгүйлэгддэг. ...
Цөөн тооны компаний болчимгүй үйлдлээс болж салбарын нэр хүнд унадаг.Хөрөнгийн бирж, компаний засаглал бүрэн төлөвшөөгүйн улмаас хөрөнгө босгоход хүндБоловсролын байгууллагууд амьдралаас хол, өрсөлдөх чадваргүй хүмүүсийг бэлддэг. Хөгжингүй орнуудад 16-18 хууль үйлчилдэг бол манайх Харилцаа холбооны тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль гээд хоёрхон хуультай....
Өнөөдөр мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн бэлдэх төрийн хүчтэй бодлого алга.Мөнгөтэй хүмүүст төслөө танилцуулаад амжилт олох хэцүү. Хөрөнгө оруулахгүй мөртлөө миний санааг ашиглахгүй гэсэн баталгаа алга.Чадвартай байлаа гээд ямар ч төслийг гүйцэтгэнэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл мэргэжлийн чадвар, гүйцэтгэх чадвар хоёр ялгаатай. Манай ард түмний арга ухаанд үндэслээд үндэсний агуулгатай зах зээлийг хөгжүүлж болно....
Шинэ санааг анхнаас нь бойжуулж арчилдаг. Гэтэл манайд хэн нэгэн шинэ санаа хэлвэл тэнгэрийн юм ярилаа гэж шүүмжилдэг. Ийм нөхцөлд ямар ч сайхан санаа оч авалгүй унтарна. Энгийн програм хангамжийг хийдэг нь олон ч нарийн технологи дээр ажиллах болохоор тэнцэх хүн байдаггүй. Манай програмистууд дэлхийн түвшинд тэнцэхгүй унана.2014 оныг эрх зүйн шинэчлэлийн жил болгосон учраас програм хангамж хэмээх оюуны энэхүү бүтээлийн хамгаа...
МУИС-ын сэтгүүл зүйн тэнхимийн багш профессор Б.Болд-Эрдэнэтэй цахим технологийн эринд сэтгүүл зүй хэрхэн өөрчлөгдөж буй тухай ярилцлаа. - Хүн төрөлхтөн ном хэвлэл, радио, телевиз гэсэн мэдээлэл харилцааны хэрэгслийн үе шатыг туулаад эдүгээ интернетийн буюу сүлжээний харилцааны эрин үед шилжлээ гэж судлаачид үзэж байна. Интернет хэмээх цоо шинэ зүйл хүмүүсийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж, ирээдүйд юунд хүргэх талаар та с...
Өнөөдөр компаниуд захиралынхаа хөрөнгөөр амь зуудаг. Банкнаас хөнгөлөлттэй зээл авъя гэхээр програм хангамжийг үйлдвэрлэл гэж үнэлдэггүй.Тендерын хуулийн дагуу програмын компаниудад маш өндөр шаардлага тавьдаг учраас жижиг компаниуд тэлж чаддаггүй. Зарим тохиолдолд төр өөрөө програм хийх гээд хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг хортой тал бий.Манайхан хакеруудын халдлагын талаар сүр бадруулж ярьдаг ч олон улсын судалгаагаар халдлагу...
Аналоги системийн дагуу ганцхан суваг найман мгц/мегагерц/ зурвас дээр ажилладаг бол тоон системийн хувьд зурвас дээр 5-8 суваг ажиллана.2013 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 3,5 сая гар утас, 165 000 бүртгэлтэй интернет хэрэглэгч байна гэсэн тооцоо гарсан.Цагдаагийн болон харилцаа холбооны газрууд хамтраад нэгдсэн шалгалт явуулсны дараа эрүүл ахуйн шаардлага, бусад стандартыг хангасан интернет тоглоомын газруудад гэрчилгээ о...
Мэдлэг гэдэг шавхагдашгүй баялаг учраас мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлье гэсэн бодлогыг баримталж байна. Манай салбарыг одоохондоо ганцхан харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж байна. Гэхдээ цаг үеийн шаардлагаар уг хуулинд өөрчлөлт оруулах, цаашлаад шинэ хуулиудыг өргөн барих хэрэгцээ гарч ирлээ. Иргэний бүртгэл мэдээллийн төв, Татварын ерөнхий газрын 10 гаруй үйлчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой. ...
2009 он гэхэд хүн амын 75 хувь интернет ашиглан олон зуун төрийн үйлчилгээ авдаг болов.Иргэдийн орлогын мэдээлэл эзнийхээ оролцоогүй автоматаар бөглөгдсөн байдаг учир тухайн хүн интернетэд ороод татварын падаан нь зөв бөглөгдсөн эсэхийг шалгах л үүрэгтэй.2005 оноос дэлхийн хаана ч байсан сонгуулийн санал хураалтад цахим үнэмлэхээр оролцох болжээ. ...
Солонгосын компани 4G системийг Монголд нэвтрүүлэхэд зориулж 400 сая долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, Засгийн Газартай санамж бичигт гарын үсгээ зурчихсан. 3G-гээр таван гегабайт хэмжээтэй файлыг 5-7 цагийн хугацаанд татдаг бол, 4G-г ашигласнаар 5-7 минут зарцуулна. Энэ зах зээл дээр ямар нэгэн замбараагүй байдлыг үүсгэхгүй, бизнес эрхлэгчдэд дарамт очихгүй байхын төлөө л ажиллаж байна.Өргөн нэвтрүүлгийн...
Эксперт | Сэтгэгдэл |
---|---|
Баярсайхан.В
Singleton компанийн захирал
|
Монголын мэдээллийн технологийн салбарт асуудал бол олон. Нэгдүгээрт боловсон хүчин. Мэдээллийн технологийн чадварлаг боловсон хүчнийг бэлдэж чадахгүй байна. Хоёрдугаарт мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлэх зах зээлийн орчин алга. Гуравдугаарт мэдээллийн технологийн компаниудын өөрсдийнх нь чадавхийн асуудал байна. Ер нь мэдээллийн технологи, тэр дундаа програм хангамж бол дөнгөж хөгжиж эхэлж буй салбар. Харин техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ, борлуулалтын хувьд дэлхийн жишгээс хоцорсон юм байхгүй. Харин тэдэнд суулгах апплэкэйнш, програм хангамжийн дэд бүтцийн ажил л урагшлахгүй байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд эхлээд хүнээ хөгжүүлэх л хэрэгтэй. Мөн програм хангамжийн лиценз гэдэг ойлголтыг үйлдвэрлэгч, хэрэглэгчийн аль алинд нь суулгах хэрэгтэй. Програм хангамжийг зүгээр нэг хуулаад хэрэглэж болохгүй гэдгийг ойлгох цаг болсон. 2014.03.20 |
Ганбат.Л
"Ви Эм Си" компаний захирал
|
Програм хангамжийн зах зээлд зориулж төрөөс тусгай бодлого боловсруулах цаг болсон. Хэрэв дотоодын компаниудаа дэмжиж, өрсөлдөх чадварыг нь нэмье гэж байгаа бол хүчийг нь нэгтгэж консорциум байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар ч компаниудыг дэмжиж болно. Мөн бизнесийн байгууллагуудын мэдээллийн технологийн ойлголт, хандлага муу байдгаас програм хангамжийн бүтээгдэхүүний үнэлгээ тааруу. Тиймээс хөрөнгө босгох, ядаж банкнаас зээл авах боломж байдаггүй. 2014.03.18 |
Мягмар.А
Мэдээллийн технологийн мэргэжилтэн
|
Мэдээллийн технологийн салбар олигтой хөгжихгүй байгаагийн гол шалтгаан бол зохиогчийн эрхийн асуудал. Өнөөдөр Монголд програмист хүний хийсэн бүтээлийг үнэлэх, үнэд хүргэх тогтолцоо, эрх зүй болон хөрөнгө оруулалтын орчин алга. Түүнчлэн мэдээллийн технологийн компаниуд хуульчгүй байдаг учраас бүтээгдэхүүнээ хулгайд алдах, хууль бусаар ашиглуулах эрсдэл өндөр. Компаниудын хооронд итгэлцэл байхгүй. Тиймээс юун түрүүнд төрийн зүгээс оюуны өмчийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. 2014.03.18 |
Магсаржав.Т
Мэдээллийн технологийн мэргэжилтэн
|
Програм хангамжийн зах зэлийг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд хүнээ хөгжүүлж, чадварлаг, өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй. Манайд чадварлаг хүмүүс байдаг ч баг бүрдүүлж чаддаггүй, томоохон төслүүд дээр ажиллах боломж хомс. Компаниуд голдуу жижигхэн төслүүд дээр ажилладаг учраас олигтой хөгждөггүй, цалингаас цалингийн хооронд амь зуудаг. Олонхи хүмүүс хурдан хугацаанд хямдхан бүтээгдэхүүн хийлгэх сонирхолтой байдгаас тэр нь ихэвчлэн чанаргүй болдог. Мэдээллийн технологи эхэндээ өндөр зардал шаарддаг ч тэр хэмжээгээрээ өгөөжтэй гэдгийг бизнесийн байгууллагууд тэр болгон ойлгодоггүй. Төрд өөрт нь ч гэсэн ийм хандлага бий. 2014.03.18 |
Амар.Э
Гринсофт компаний захирал.
|
Хүмүүс ямар нэг зүйл хийлгэе гээд ирдэг мөртөө чухам юу хийлгэхээ ойлгодоггүй. Тэгэхээр програм хангамжийн зах зээлд консалтинг буюу зөвлөгөө өгдөг үйлчилгээ байх ёстой. Тэгвэл тухайн хүн өөрт нь мэдээллийн технологийн ямар шийдэл хамгийн тохиромжтойг мэдчихээд захиалгаа өгдөг болно. Харин програмаа хийнэ гэдэг дараагийн асуудал. 2014.03.17 |
Батбаяр.Ц
Ньюрадианс компаний захирал
|
Програм хангамжийн компани болон хэрэглэгчдийн програм хангамжийн зах зээлийн талаар ойлголт муу. Ялангуяа програмын аюулгүй байдал тал дээр буруу хандлага төлөвшчихсөн. Олонхи байгууллага, хүмүүс мэдээллийн технологийг ашигласнаар зардлаа бууруулна гэдгийг ойлгодоггүй. Мэдээллийн аюулгүй байдлын хувьд тодорхой хэрэглэгчийн хэмжээнд Монгол улс өгөгдлийг хамгаалж чадсан. Гэхдээ хакерын түвшинд яривал дайралтын эсрэг зогсож чадахгүй гэж бодож байна. 2014.03.17 |
Анхбаяр.Ч
Юнител группын хуулийн ахлах мэргэжилтэн
|
Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад мэдээллийн аюулгүй байдлын асуудал ургаж буй учраас хууль эрх зүйн шинэ зохицуулалтыг хийх хэрэгтэй. Одоо мөрдөгдөж буй Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийн хүрээнд мэдээллийн технологийн салбарын бүх харилцааг зохицуулах боломжгүй болж ирлээ. 2014.03.14 |
Наранхүү.Б
G-Mobile компаний хамтын ажиллагааны газрын борлуулалтын хэлтсийн дарга
|
Апллекэйшны (application) зах зээл бол мэдээллийн технологийн компаниудын хувьд ирээдүйн нэгэн том боломж. Апллекэйшн нийгэм, эдийн засгийн бүх салбарт нэвтэрч хүмүүсийн ажлыг хөнгөвчилж байна. Сүүлд гэхэд замын бөглөрлийг тодорхойлдог програм бий болсон. 2014.03.14 |
Наранхүү.Б
G-Mobile компаний хамтын ажиллагааны газрын борлуулалтын хэлтсийн дарга
|
Мэдээллийн технологийн салбар бол байнга шинэчлэгдэж байдаг салбар. Ялангуяа үүрэн холбооны үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. Гар утас гэдэг зүйл зүгээр нэг харилцааны хэрэгсэл байхаа больж мэдээллийн үйлчилгээг түргэн хугацаанд авах арга зам болчихлоо. Интернетийн хувьд жил ирэх тутам хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан шинжтэй болж байна. 2014.03.14 |
15 жил олон зуун сая төгрөг зарцуулж бүтээсэн бүтээгдэхүүнийг маань оршуулах ёслолын ажиллагаа тун удахгүй болох гэж байна. Уг нь яг одоогоор бусадтай нь харьцуулахад хамгийн олон хэрэглэгчтэй, зах зээлийн өрсөлдөөнд тодорч товойж үлдсэн сайн бүтээгдэхүүн шүү дээ... Шалтгаан нь төрийн нэрээр нэг хэсэг бүлэг нөхдүүд нэг муу системийг нийтээр нь хэрэглүүлэх юм байх. Урьд нь төрийн оролцоогүйгээр 1 ч төгрөгийн зарлагагүй хувийн хэвшил аваад явж байсан юм шүү дээ. Төрийн салхинд хийсгэх гэж байгаа тэр их мөнгө нь үр хойч минь ирээдүйд төлөх зээл л биш байгаасай даа... 2014.03.10 |
|
Нэг системийг төрийн хүчээр бүх газарт шахдаг үзэгдлүүд байна. Жишээ нь ШУТИС-д хэрэглэдэг системийг бүх их дээд сургуульд хүчээр хэрэглүүлэх юм байх. Зах зээлийг өрсөлдөөнд ялагдсан муу бүтээгдэхүүнийг ямар ч ??? өрсөлдөөнт шалгаруулалтгүйгээр бусдад нь хүчээр хэрэглүүлэх нь хэр зөв бэ? Цаашид энэ мэт жишээн дээр Сангийн яамны зарчмаар төр зөвхөн стандарт хангасныг нь гэрчилж эрх олгоод бусад нь зах зээлийнхээ зарчмаараа явбал зөв бус уу? 2014.03.10 |
|
Сүүлийн үед энд тэнд яам тамгын газруудын дэргэд програм хангамжийн багууд байгуулаад системүүд хийж байна. Энэ хэр зөв шийдэл бэ? Хийх нэг хэрэг, цааш нь засвар үйлчилгээ support-г нь яах вэ ? Тогтвортой байж чадах уу ? 2014.03.10 |
|
Мэдээллийн технологи гэхээр компьютер засдаг, сүлжээнд холбодог гэсэн явцуу ойлголтоосоо хүн бүр ялангуяа манай салбарын мэргэжилтэнүүд өөрсдөө салах хэрэгтэй. МТ бол зорилгодоо хамгийн бага зардалаар хүрэх, хөрөнгө оруулалтаа хамгийн богино хугацаанд нөхөх, дотоод нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах боломжыг олгодог. Энэ л талаас нь сайн харж сурмаар санагддаг. 2014.03.07 |
|
Мэдээллийн технологи гэхээр компьютер засдаг, сүлжээнд холбодог гэсэн явцуу ойлголтоосоо хүн бүр ялангуяа манай салбарын мэргэжилтэнүүд өөрсдөө салах хэрэгтэй. МТ бол зорилгодоо хамгийн бага зардалаар хүрэх, хөрөнгө оруулалтаа хамгийн богино хугацаанд нөхөх, дотоод нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах боломжыг олгодог. Энэ л талаас нь сайн харж сурмаар санагддаг. 2014.03.07 |
|
Мэдээллийн технологи гэхээр компьютер засдаг, сүлжээнд холбодог гэсэн явцуу ойлголтоосоо хүн бүр ялангуяа манай салбарын мэргэжилтэнүүд өөрсдөө салах хэрэгтэй. МТ бол зорилгодоо хамгийн бага зардалаар хүрэх, хөрөнгө оруулалтаа хамгийн богино хугацаанд нөхөх, дотоод нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах боломжыг олгодог. Энэ л талаас нь сайн харж сурмаар санагддаг. 2014.03.07 |
|
Мэдээллийн технологи гэхээр компьютер засдаг, сүлжээнд холбодог гэсэн явцуу ойлголтоосоо хүн бүр ялангуяа манай салбарын мэргэжилтэнүүд өөрсдөө салах хэрэгтэй. МТ бол зорилгодоо хамгийн бага зардалаар хүрэх, хөрөнгө оруулалтаа хамгийн богино хугацаанд нөхөх, дотоод нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах боломжыг олгодог. Энэ л талаас нь сайн харж сурмаар санагддаг. 2014.03.07 |
|
Мэдээллийн технологийн салбарт төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх хандлага илт байгаа нь сайн биш.. 2014.03.06 |
|
Төрийн болон олон нийтийн сүлжээг бүрэн тусгаарлаж байж л жижиг улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадна. Ингэхэд их зардал хэрэггүй. 2014.03.06 |