2009.08.19

Л.Гансүх сайдын асуудал дэмжлэг авав

Энэ өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх илтгэл тавьж гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглахад ус ашиглах гэрээний хугацааг 30 жилээр олгож, цаашид 20 жилийн хугацаагаар сунгаж байх, мөн түүнчлэн тухайн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр илрүүлсэн усны нөөц нь тухайн үйлдвэрлэлийн хэрэгцээнээс илүү гараагүй нөхцөлд бусад аж ахуйн нэгжид ус ашиглах эрхийг олгохгүй байх, илүү гарах тохиолдолд бусдад ашиглуулах зохицуулалт хийх зэрэг нэмэлтүүдийг хийхээр төсөлд тусгасан байна. Төслийг хэлэлцэхийг гишүүд мөн л дэмжсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.