Б.Дэлгэрсайхан О.Батнасан Л.Мөнхбаатар 2018.06.27 | Vip76.mn

Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, О.Батнасан нарын санаачилсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, О.Батнасан нарын санаачилсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар 2018 оны 5 сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ХЗБХ-ны салан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.


Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгож, мөн тус хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах болж байна. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn