2022.12.15

Х.Булгантуяа: Авлига өгсөн хүн нь хуулийн хариуцлага хүлээхээр авлига өгснөө илчлэх хүнгүй болчих вий гэсэн болгоомжлол байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Хэр их мөнгө Тавантолгой компаниар дамжиж алдсан талаар нэгтгэж, төрийн өмчит компани засаглалыг сайжруулах гэж байгаа нь сайн хэрэг. Иргэдийн хувьд энэ их болохгүй зүйлийг хараад УИХ-ын гишүүд юу хийж байсан юм бэ гэж асуудаг. Гишүүд жирийн ард түмний төлөөлөл болж энд суугаад асуулт асууж, хууль батлаад явах үүрэгтэй. Харин аль нэг байгууллага дээр очоод удирдамжгүй шалгаж ажиллах эрх байхгүй. Харин ТУЗ-ын гишүүд энэ ажлыг хийх гэж байдаг. Иймд энэ хуульд хайнга хандаж болохгүй. Иргэд ганц нүүрсний хулгай биш, авлигатай тэмцээч ээ гэдгээ илэрхийлж байгаа. Шударга биш зүйлтэй учраагүй иргэн байхгүй.

Төрөх эмнэлэгт очоод эмч, сувилагч нарт мөнгө төлнө. Хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөхдөө төрийн албан тушаалтанд мөнгө өгдөг. Иргэн миний татвараас 3/1-ыг авчхаад яагаад би нэмж өгөх ёстой гэж гээд бухимдаад байгаа юм. Энэ хуулиар бол хээл хахуулийн эсрэг шүгэл үлээх боломжгүй болно. Харин авлига өгсөн хүнийг хамгаалж байж, үр дүнд хүрнэ.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn