2022.12.15
Б.Энхбаяр: Авлигын гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг, шүүдэг байгууллага нь хараат бусаар ажилладаг байх нь чухал
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Авлигын гэмт хэргийг илрүүлдэг, хянадаг, шүүхийн байгууллагыг боловсронгуй болгох ёстой. Зөвхөн ялын бодлогыг нэмэгдүүлээд авлигатай тэмцэнэ гэвэл “үлгэр” болно. Шалгадаг, илрүүлдэг байгууллага хэн нэгний захиалгаар хонгил угсардаг болболулс төрчийн өрсөлдөгчөө намнадаг, бизнесийн булаадаг. Иймд энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Ард түмэн авлигатай холбоотой бүх хүмүүст хариуцлага ногдуул гэж байна. Хуульд хахуул өгсөн, авсан аль алиныцаазална, яллана гэвэл хахуул өгсөн хүн илчлэхээ больж, хахуул авсан нь хожоод явна.
Иймд эрүүгийн хуулийг ухаалгаар гаргах ёстой. 2017 оноос өмнө өгснөө сайн дураараа хэлбэл хариуцлага тооцдог байсан. Харин 2017 оноос хойш сайн дураараа хахуул өгснөө илчилбэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн ухаалга бодлого хэрэгжсэн. Ард иргэд хялбаршуулсан журмаа авч хая гэж байгаа. Энэ журмаар хэрэг хянан шийдвэрлэснээс хойш авлига албан тушаалын хэргийн илрүүлэлт, үүнээс үүссэн хохирлыг барагдуулах байдалд хэр их өссөн бэ. Энэ хөшүүрэг алга болбол гол авлига авсан хүнээ хэлэхгүй байх боломжтой.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10