2022.12.15
Ж.Батжаргал: Хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчилан таниулахад анхаарч ажиллах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Батжаргал:
Авлига хээл хахуулийн хуулийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Гэхдээ үүнтэй холбоотой асуудлаар төрийн нарийн бичгийн дарга ХМХ-р хамаагүй ярих зүйл биш. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдана. Нийгмийн сэтгэл зүй амаргүй байна, биднээс шударга зүйлийг шаардаж байна. Гишүүдийн халдашгүй байдал нь яг нарийндаа гишүүдийг хамгаалж байгаа зүйл мөн үү, гэхдээ сонгогчдыг хамгаалж, Уих-ыг хамгаалж байгаа юм. Халдашгүй байдлаар юу хамгаалдаг вэ. Дээр дөрвөн хүний асуудал орж ирэхэд Эрүүгийн хуулиар 14 зүйлээр шалгах боломж байна, түүний 2 нь халдашгүй байдлын цаана хамгаалагдаад байгаа. Бусад 12 нь иргэдийн адил шалгах боломж бий гэсэн.
Энэ хуулиа иргэдэд таниулах ажил хийлгэ. Асуудлыг ингэж томруулж болохгүй. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын удирдлага янз бүрийн асуудалд орж байгаа бол ялын бодлогын чангаруул. Гэхдээ томилж байгаа хүмүүсийн асуудал яагаад гарахгүй байна вэ. Зарим удирдлагууд хөгжил урагшлуулах гэж бичиг гаргадаг үүнд том хариуцлага ногдуулна гэж байна, зөв үү.
Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10