2010.11.08
С.Баяр МАН-ын нарийн бичгийн дарга болно
МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр 12.20 цагт эхэллээ. Уг хуралдаанаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгох, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох гэсэн асуудлыг хэлэлцэж байна.МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад өнөөгийн дарга У.Хүрэлсүхийг дэвшүүлснийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.
Мөн өмнө нь орон тооны хоёр, орон тооны бус гурван нарийн бичгийн даргатай байсныг одоо орон тооны гурав, орон тооны бус дөрөв болгон өргөтгөхөөр боллоо.МАН-ын орон тооны нарийн бичгийн даргад одоо ажиллаж буй нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, УМХЕГ-ын дарга асан Я.Содбаатар нарыг, УИХ хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Засгийн газар хариуцсан нарийн бичгийн даргад Засгийн газрын Шадар сайд М.Энхболд, гадаад харилцаа эрхэлсэн орон тооны бус нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн С.Баярын нэрийг дэвшүүлснийг Бага хурлын гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Санал хураалт одоо үргэлжилж байна.
Б.Баатар

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.