
2025.04.30
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг МАН-ын бүлэгт танилцуулав
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 24 ДЭХ ИЛТГЭЛ” “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 4 ДҮГЭЭР ДҮГНЭЛТ” -ийг хэлэлцлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг боловсруулж, УИХ-д хүргүүлсний дагуу УИХ-ын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын УИХ дахь АН-ын бүлэгт өчигдөр /2025.04.28/ танилцуулсан бол өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт өнөөдөр /2025.04.29/-ний өдөр танилцууллаа.
Хүний эрхийн комиссын гаргасан 2024 оны тайланд тусгасан 86 шаардлага, зөвлөмж / 41 нь бүрэн хэрэгжиж, 32 хэрэгжих шатанд, хэрэгжилт хангалтгүй 6, биелэгдээгүй 7 байгаа нь / 76 хувийн хэрэгжилттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг хөндөж, зарим сэдвээр тодруулга мэдээлэл авлаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан