ХҮЭК-оос хүргүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төсөлд тусгуулах 44 саналыг тусгасан байна. 24 дэх илтгэлийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид танилцуулж, УИХ -ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Илтгэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ийнхүү хэлэлцсэнээр дээрх 6 сэдвийн хүрээнд холбогдох байнгын хороод асуудал бүрийг нэгбүрчлэн хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх санал дүгнэлтээ нэгтгэн УИХ-д танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: