Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
+5
Post
Share
VIP76.mn
2025.05.09
•
1 мин унших
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, П.Ганзориг, Г.Очирбат нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Иргэн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагч танилцууллаа.
Хуулийн төсөлд:
Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор тус тус тусгажээ
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Холбоотой сэдэв
VIP76.mn
Уул уурхайн сайд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллав
VIP76.mn
Д.Ганхуяг: Нефтийн асуудлыг нэг мөр шийдэх ёстой
VIP76.mn
Сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын газарт ажиллав
VIP76.mn
Д.Ганхуяг: Хойч үе маань уул уурхайгаас илүү ашиг хүртэх ёстой
VIP76.mn
Д.Ганхуяг гишүүн ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцаав
VIP76.mn
Уйгагүй, хөдөлмөрч улстөрч
VIP76.mn
Монголд химийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ
VIP76.mn
Ард түмнээс өгсөн үүргийг биелүүлж чаддаг түшээ
VIP76.mn
Д.Ганхуяг: Гол мөрний урсацыг хамгаалах бодлого Усны тухай хуульд алга
VIP76.mn
УИХ-д залуучуудын “Лобби” бүлгийг сэргээлээ
Холбоотой сэдэв
VIP76.mn
Уул уурхайн сайд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллав
VIP76.mn
Д.Ганхуяг: Нефтийн асуудлыг нэг мөр шийдэх ёстой
VIP76.mn
Сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын газарт ажиллав
VIP76.mn
Д.Ганхуяг: Хойч үе маань уул уурхайгаас илүү ашиг хүртэх ёстой
VIP76.mn
Д.Ганхуяг гишүүн ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцаав
VIP76.mn
Уйгагүй, хөдөлмөрч улстөрч
VIP76.mn
Монголд химийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ
VIP76.mn
Ард түмнээс өгсөн үүргийг биелүүлж чаддаг түшээ
VIP76.mn
Д.Ганхуяг: Гол мөрний урсацыг хамгаалах бодлого Усны тухай хуульд алга
VIP76.mn
УИХ-д залуучуудын “Лобби” бүлгийг сэргээлээ