
Засгийн газар төсвөөс хэд дахин том мега төслүүдээ бүгдийг хэрэгжүүлэхээр зүтгэж байгааг дэмжихгүй
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал намынхаа гишүүдээс ганцаараа Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. ХҮН намаас УИХ-д сонгогдсон тэрбээр намынхаа бодлогын эсрэг буюу Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байр сууриа илэрхийлснээ ийн тайлбарлав.
-УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралджээ. Хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн үү?
-Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй. Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл сонссон. Мөн УИХ-ын НББХ-ны явцын тайланг сонслоо.
-Та Ерөнхий сайдыг огцруулах олон нийтийн шаардлагыг дэмжиж, гарын үсгээ зуржээ. Таны хувьд огцруулах ямар үндэслэлүүд байна гэж үзсэн бэ?
-Жагсагчид цүнхнээс эхлээд Ерөнхий сайдыг огцруулах олон үндэслэл гаргаж тавьсан. Миний хувьд хамтарсан засаг байгуулаад, төмөр замын хил холболтоо хийж түүхий эдээ экспортолж эдийн засгаа тэлнэ гэж нэгдсэн. Гэтэл дэлхий ертөнц өөр боллоо. Одоо тэр мөнгө нь байхгүй болсон.