2025.05.20
Д.Үүрийнтуяа: Энэ хуулиар маш эмзэг харилцааг зохицуулах гэж байна. Бие даан шийдвэр гаргах эрхгүй хүүхдийн эрхийн асуудал дээр онцгой анхаарах ёстой
Улсын Их хурал дахь Нийгмийн бодлогын байнгын хороо 2025.05.20-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Та бүхэн ярьж байгаа зүйлээ хуулийн төсөлтэйгөө уялдуулаад л харчихвал ойлгомжтой л харагдмаар санагдаад байгаа юм. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулийн 18.3 дээр амьгүй донорын асуудлыг нээлттэй оруулж байгаа учраас энэ хасагдаж байгаа юм байна. Нөгөө талдаа амьд донорт тавигдах шаардлага дотор 2 дахь хэсэг дээр хүүхдийн асуудал байгаа. Амьд донорын 8.2 дээр хүүхдийн асуудлыг тусгаж оруулахдаа, ясны эд буюу үүдэл эсийн асуудал, захын цус, ясны хэм гээд байгаа. Энэ асуудлуудыг тусгахдаа бусад чиглэлээр нь нээлттэй орхичихсон юм уу, зөвшөөрөөд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй үлдчихээд байна. Энд хориглох заалт хэрэгтэй байна. Ж.Чинбүрэн гишүүн, эрхэм дарга нар аа!
Хүүхдийг амьгүй донорт, буюу тархины үхжилттэй болчихсон, амьдрах боломжгүй болчихсон хүүхдийг дараа дараагийн олон хүүхдүүдийг амьдруулахын тулд ашиглах боломжийг нь нээж байгаа юм байна. Гэтэл амьд донорт ашиглахад яагаад хориглох заалтыг нь оруулахгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл 14 нас хүртлээ тухайн хүүхэд бие даан шийдвэр гаргаж чадахгүй! Эцэг эх, асран хамгаалагч эсвэл хууль ёсны хэн нэгэн хүн өмнөөс нь шийдвэр гаргаад амьд донорт оруулчих гээд байна! Энэ зохицуулалт чинь хаягдаад байна. Энэ зүйлийг онцгой анхаараач ээ! Энэ хуулиар бид маш эмзэг харилцааг зохицуулах гэж байна.

Сэтгүүлч