Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаягаа ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох болно.
Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулахаар тогтоосон" гэв.
Эх сурвалж: