Шивээ хүрэн боомтын нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлнэ
2011.03.12

Шивээ хүрэн боомтын нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлнэ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх зорилготой хамтарсан хуралдаан болжээ. Хуралд Шивээхүрэн дэх Гаалийн газар, Хил хамгаалах байгууллага, Хилийн мboomt_hiulэргэжлийн хяналтын хэлтэс, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны ажилтан оролцсон байна. Мөн "МАК", "Чинхуа-МАК Нарийн сухайт", "SGS" компани, Өвөрмонголын өөртөө засах орны Альшаа аймгийн Эзний хошууны төлөөлөл ороцжээ. Тэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд нүүрс тээврийн талбайн зохион байгуулалтыг сайжруулах, гаалийн хяналтын бүсүүдийг уурхайн орчимд шинээр байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрчээ. Иймээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.