УИХ-д сонордуулга дахин хүргүүлэхээ мэдэгдлээ
УИХ-д сонордуулга дахин хүргүүлэхээ мэдэгдлээ
2014.04.11

УИХ-д сонордуулга дахин хүргүүлэхээ мэдэгдлээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулж, УИХ-д дахин сонордуулга хүргүүлэхээ мэдэгдэв.

МҮЭХ, МАОЭНХ өмнөх сонордуулгадаа ард иргэдийн амьдрал, нийгмийн хамгааллыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, үнэ бүрдэлтийн тухай хууль, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хуулийг гурван талт хэлэлцээрээр тохиролцон хууль эрхзүйн орчинг яаралтай баталж гаргах мөн иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг хууль, хөтөлбөр, баримт бичгийг тэд санал болгожээ.

Гэтэл эдгээр саналаас худалдааны тухай хуулийг л УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан аж. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлепн Х.Амгаланбаатар хэлэхдээ "Бид дэвшүүлсэн санал сонордуулгаа гурван талт хорооны хуралдаанаар дахиж хэлэлцэж, баяжуулаад УИХ-д өргөн барина. УИХ хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ийм тодорхой бусаар баталж, хуралдана гэвэл энэ хаврын чуулган ямар ч үр, дүнгүй болно" гэлээ