-МҮЭХ, МАОЭНХ бол үндэсний хэмжээний нийгмийн түншлэгч байгууллага. Тэр утгаараа иргэд хөдөлмөрчдийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар Засгийн газар, УИХ-д санал тавих бүрэн эрхтэй. Гэтэл бидний өгсөн саналаас зөвхөн Худалдааны тухай хуулийг хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад оруулаад бусдыг нь яах нь тодорхойгүй орхисон байна. Бид эрх зүйн орчин бүрдүүлэх, тодорхой хөтөлбөр баримт бичиг батлах, бусад чиглэлээр нэн яаралтай авах шаардлагатай хэд хэдэн асуудлыг санал болгосон
-МҮЭХ, МАОЭНХ-с маргааш / өнөөдөр/ Хөдөлмөр, ,нийгмийн зөвшлийн гурван талт хороог хуралдуулж УИХ-д саналаа дахин сонордуулахаар шийдвэрлээд байна. МҮЭХ нийгмийн түншлэгч үндэсний хэмжээний байгууллагын хувьд хариуцлагатай байх ёстой. Зөвхөн өөрөө хариуцлагатай байхаас гадна УИХ, Засгийн газрыг тогтвортой, ажил хэрэгч, хариуцлагатай байхыг шаардах бүрэн эрхтэй.
Үнэ бүрдэлтийн тухай, цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль хямрал, хүндрэлээс гарах хамгийн том эрх зүйн орчин.
-Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ ямар итгэлцүүрийг харгалзах юм бэ, Индексжүүлэлтийг ямар хэлбэрээр явуулах юм бэ, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ аль оны инфляцын түвшинг харгалзах вэ гэхчлэн ойлгомжгүй байгаа олон харилцааг энэ хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцаа гэсэн үг.
-Үнэ бүрдэлтийн тухай, цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль гэхэд батлагдах шатандаа явж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний хууль нь олон мянган хүүхдийн эрх ашигтай холбоотой. УИХ-н гишүүн бүрийн амнаас гарч байгаа сэдэв. УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд их яригдсан.
-Цэцэрлэгийн хүрэлцээ маш муу. улсын хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барихад хүндрэлтэй байгаа. Тэгэхээр хувийн цэцэрлэг барих, гэрээр хүүхэд харах үйлчилгээ бий болгох, гэртээ байгаа хүүхдэд цэцэрлэгийн боловсрол олгох боломжтой болно. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулж ажилчдынхаа хүүхдийг асрах боломжтой. Гол нь эрх зүйн орчинг нь яаралтай бий болгох хэрэгтэй. Энэ асуудлаар олон удаа хэлэлцүүлэг өрнөсөн. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч байдаг. УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад жил гаруй болсон энэ хууль хаврын чуулганы жагсаалтын эхэнд байх ёстой.
-Хямралтай огтхон ч холбоогүй. Хэрэв эдийн засгийн хүнд нөхцлөөс шалтгаалан жагсаалтад оруулаагүй гэж үзвэл Үнэ бүрдэлтийн тухай, цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль хямрал, хүндрэлээс гарах хамгийн том эрх зүйн орчин. МҮЭХ, МАОЭНХ-оос батлахыг шаардаж байгаа бүхий л хууль энэ хүндрэлээс гарахад нөлөөлөх хамгийн чухал хөшүүрэг болохуйц асуудал шүү дээ.
-Шалтгааныг сонсох цаг хугацаа байсангүй. Дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулган хэлэлцэх асуудлаа баталсан. Гэхдээ МҮЭХ, МАОЭНХ-с сонордуулга саналаа чуулган эхлэхээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн. Өөрөөр хэлбэл, бидний саналд ач холбогдол өгч, хэлэлцэх асуудлын жагсаалтдаа оруулах бололцоо УИХ-д бүрэн байсан. Бидэнд "бусад хэлэлцэх асуудлын хүрээнд саналыг чинь тусгасан" гэсэн хариу өгч магадгүй л юм. МҮЭХ тийм хариу хүлээж авахгүй. Жагсаалтдаа тодорхой тусгаж хэлэлцэхийг шаардана.