
УИХ-ын гишүүн Я.Содбаата
2014.04.14
Я.Содбаатар гишүүн ажлын хэсэг байгуулах хүсэлт тавилаа
Засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн ахмад настнуудын тэтгэврийг 15-28 хувиар нэмсэн хэмээн мэдэгдсэн ч бодит байдалд нийцэхгүй байгаа талаар иргэд, сонгогчдоос УИХ-ын гишүүдийн нэр дээр өргөдөл гомдол ирүүлжээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахмадуудын тавьж буй асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос хүсч албан бичиг илгээлээ.
Дашрамд дурдахад, УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар холбогдох хуулийн төслүүд өргөн барьсан бөгөөд энэ талаар Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлээд байгаа юм.