С.Ганбаатар: Бага тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хохиролтой хууль боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.15

С.Ганбаатар: Бага тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хохиролтой хууль боллоо

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 -Компанийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх вэ?

 -Ирэх долоо хоногт компанийн тухай хуулийг хэлэлцэнэ. Жижиг хувьцаа эзэмшигч нэрийдлээр банкны байгууллагууд бүгдийг нь хуйвалдсан. Үүнийг таслан зогсооё гэж байгаа юм. Үндсэндээ үйлдвэр хөгжихгүй мөнгө босгодог луйварын  үйл ажиллагааг зогсооход анхаарлаа хандуулаасай. Хотыг дахин хөгжүүлэх нэрийдлээр  олон тэрбум төгрөгийн бүтээн байгууллалтуудыг хотод хийж байна. Уг  бүтээн байгуулалтуудаар ард иргэдийг хохироох юм бол  цалингийнх нь хувиар торгоно гэсэн байгаа. Улсад хэдий хэмжээний хохирол учруулсан түүнийг нөхүүлээд мөн нэмээд тэдэн төгрөг гэж торгодог хатуу хуультай байх хэрэгтэй. Монголын улс төрчид бид зарчимтай байх ёстой.

 -Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

  - Огцруулах тогтоолыг төслийг бүрэн эхээр нь авч танилцаагүй байгаа. Өнөөдөр авч танилцаад өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ.

-АН-ын бүлгээс санаачилсан хамтын тэтгэврийн тухай хууль хэр өгөөжтэй хууль болох гэж байгаа вэ?

Сайн бодож, судалж шийдвэрээ гаргаасай гэж бодож байна.

 -Энэ хуулинд авах юм бий. Насаараа хувцасыг нь угааж, хүүхдүүдийг төрүүлж хүмүүжүүлсэн хүмүүсийн эрх ашиг байх хэрэгтэй. Гэхдээ уг хуульд санхүүгийн тооцоо судалгаа хийхэд  санхүүг нь даахааргүй байна.  Америкт мөн ийм хамтын тэтгэврийн тогтолцоо хэрэгжиж байгаа боловч маш хүнд байдалтай байгаа. Манайд ч гэсэн нөхрөө дариухан үхээсэй гэж бодож байгаа юм шиг үзэгдэл болно. Нийгэм хоёр хуваагдана.

Энэ болгоныг бодолцож үзэх хэрэгтэй.  Сайн бодож, судалж шийдвэрээ гаргаасай гэж бодож байна. Монгол ардын намын яриад байгаа уг хууль батлагдвал 200 тэрбум төгрөг гэдэг үнэхээр бодитой асуудал. Үүнийг тооцоолж байж шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал өндөр тэтгэвэр авах магадлалтай эхнэр, нөхөр хоёрын хувьд маш ашигтай  хуулийн тогтолцоо.

Харин аль нэг нь юм уу хоёулаа бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хувьд энэ хууль шиг аюултай зүйл байхгүй. Манайд бага тэтгэвэр тогтоолгодог  малчид болон зах дээр ажилладаг хүмүүс маш олон бий. Нийгмийн 70 гаруй хувь нь ядуу 35 хувь нь ажилгүй байна. Нийгмийн олонход халтай  хууль батлуулах гээд байна.