2016.05.24
Батлан хамгаалах салбарын хууль батлагдсанаар бүтцийн хувьд томоохон өөрчлөлтүүд орохгүй
Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байна.
Хоёр хөрш улс батлан хамгаалах салбарынхаа бодлогоо шинэчлэн, хуулиудаа сайжруулж, зэвсэг техникээ нэмэгдүүлж эхэлсэн. Үүнээс үзэхэд манай улс ч батлан хамгаалах бодлогодоо шинэчлэл хийх цаг болсон.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Батлан хамгаалах үзэл баримтлалыг 2015 оны эцсээр баталж чадсан. Уг бодлогоор төрийн цэргийн байгуулал гэж ямар байгууллага байх вэ, бүрэлдэхүүнийнх нь талаар улс төрийн намууд зөвшилцөн, нэг шийдвэрт хүрсэн”.