Онцгой байдлын албаны удирдлагуудын уулзалт боллоо
2016.06.06

Онцгой байдлын албаны удирдлагуудын уулзалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газар болон Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагууд Жаргалант дахь Давтан сургалт, сэргээн заслын төвд уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд удирдах бүрэлдэхүүн ДССЗТ-ийн дэргэд шинээр хийгдэж байгаа биеийн тамир, спортын талбайн ажлын гүйцэтгэлтэй танилцсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын албаны хэмжээнд баригдаж буй барилгын ажлыг явцыг төв, орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагуудад танилцуулсан.

Мөн энэ үеэр төв, орон нутгийн удирдлагууд ажлын тайлангаа тавьж, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов.