2008.11.11

Д.Оюунхорол эмзэг бүлгийн 40 өрхөд гэр бэлгэлжээ

УИХ-ын гишүүн, НББХ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол саяхан тойрогтоо ажиллах үеэрээ иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу олон ам бүлтэй эмзэг бүлгийн 40 өрхөд иж бүрэн гэр, зарим сумдын ЕБС, цэцэрлэгүүдэд компьютерийн иж бүрдэл, сурагчийн ширээ, сандал өгчээ. Тосонцэнгэлийн сум дундын эмнэлэгт хүчилтөрөгчийг агаараас 95-99 хувиар ялгаж өвчтөнийг цэвэр хүчилтөрөгчөөр хангадаг АНУ-ын өтгөрүүлэгч аппарат, өвчтөний зүрхний хэм, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлогч, хяналтын мониторинг иж бүрдлийг олгосон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.