Монгол улсын эдийн засаг үндсэн ганц тулгууртай. Уул уурхайгаас хамаарсан эдийн засаг ямар эрсдэлтэй байж болохыг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харсан. Эдийн засгийн бүтцээ өргөжүүлж уул уурхайгаас гадна хүнсний салбар, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуураа болгох чиглэлийг засгийн газраас барин ажиллаж байна.