Eрөнхий сайд асан Д.Содном шинэ номоо хэвлүүлжээ.
2018.02.19

Eрөнхий сайд асан Д.Содном шинэ номоо хэвлүүлжээ.

ИТХ-ын дарга С.Амарсайхан Монгол Улсын 14дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ.

Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байгаа. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв.

Тэрээр сар шинийн өмнөхөн шинэ ном өлгийдөн авч хэвлүүлжээ. Энэ номондоо нийслэл хотын махны хэрэглээг “чeнж”-ээр дамжуулахгүй хангах, нөөцийн мах бэлтгэх, экспортод гаргах боломж бий талаар судалгаанд үндэслэн бичсэн гэнэ. Сумдын иргэд ч махны үйлдвэртээ хувьцаа эзэмшиж ашиг орлоготой байх юм. Монголчууд бид жил бүр 20 сая төл бойжуулж байна.Тиймээс жилдээ 200 000 тн мах бэлтгэх боломжтой. Нийслэлчүүд лабораторийн шаардлага хангасан “эрүүл мах” хэрэглэх боломж тун энгийн.

Иймд энэхүү санаачлагыг минь уншиж танилцан хэрэгжүүлэх боломжийг судлаарай гээд өөрийн номыг бэлэглэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Таны номыг уншиж үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар нийслэлчүүдээ хангах асуудлыг судална. Ахмад зүтгэлтэн, Та бүхний минь мэдлэг, дадлага туршлага бидэнд үргэлж чухал байсаар ирсэн цаашид ч таны зөвлөмж, зөвлөгөөг сонсохдоо баяртай байх болно гэлээ.