Энэ үеэр Элчин сайд У Сун “Бид нэг удаагийн тусламж дэмжлэг үзүүлээд зогсох биш цаашид нэн шаардлагатай байгаа асуудлууд дээр хамтарч ажиллах болно” гээд хүүхэд хамгааллын байр, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн.
Сонгинохайрхан дүүргийн төрөх насны эмэгтэйчүүд нийслэлийн “Хүрээ” амаржих газарт амарждаг тул тусламжийн бүтээгдэхүүнүүдийг тус амаржих газрынхантай хамтарч зорилтот бүлгийнхэнд нь уламжлахаа дүүргийн Засаг дарга онцоллоо.
Цаашид талууд сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болон агааржуулалт, ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд дараа дараагийн тусламжийг нарийн судалгаатайгаар зорилтот бүлгийн иргэдэд хүргэхээр боллоо.