2018.07.31
"Алтан-Дарь овоо"-г Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахилаа
Алтандарь овооны тэнгэрийг тайх их тахилгын 105 жилийн ой боллоо. Түүхийн хуудсыг сөхвөл 3 зууны тэртээгээс энэ уулаа хошуу нутгаараа тахин шүтэж, буян хишгээ даатгаж байсан бөгөөд хожим 1913 оноос Багзд хаан зарлиг буулгаснаар төрийн их тахилгат шүтээний нэг болгосон түүхтэй. Өнгөрсөн долоо хоногт болсон тахилгад Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон юм.