"ӨРГӨӨ" амаржих газар иж бүрэн тоноглосон ТҮРГЭНИЙ МАШИНТАЙ боллоо
2018.08.31

"ӨРГӨӨ" амаржих газар иж бүрэн тоноглосон ТҮРГЭНИЙ МАШИНТАЙ боллоо

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар өнөөдөр "Өргөө" амаржих газарт Герман Улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон "Волксваген" автомашиныг "Go Help" Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас өнөөдөр гардуулан өгөв.

"Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан, "Манай байгууллагад Улсын төсвөөс олгосон түргэн тусламжийн зориулалттай, суудлын хоёр автомашин байдаг боловч яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай тоноглол байдаггүй, хүрэлцээ муу учир бид Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандаж байсан. О.Содбилэг гишүүн бидний хүсэлтийн дагуу "Go help" байгууллагад хандсанаар жил гаруй хугацаанд хөрөнгө босгож өнөөдөр яаралтай өвчтөн тээвэрлэхэд шаардлагатай бүх тоноглолоор хангагдсан автомашинтай боллоо. Эмнэлгүүдийн хооронд дөнгөж төрсөн нярай, хүнд өвчтөн, жирэмсэн эхчүүд тээвэрлэх шаардлага их тулгардаг. Ийнхүү автомашнтай болсноор төрөлтийн эндэгдэл буурах, өвчтөнд яаралтай тусламжийг цаг адалгүй үзүүлэх боломж нэмэгдэж байна" гэв.

"Go help" Олон улсын хүмүүнлэгийн байгууллага Монгол Улсад өмнө нь эмнэлэгийн зориулалттай 40 гаруй машин хандивлаж байв.С.Мөнхбаатар