Тус тэнхим нээгдсэнээр сувилагч мэргэжлийг дээдлэхийн зэрэгцээ хамтран зүтгэгчдээ сурч боловсрох,чадавхаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн Эрүүл мэндийн байгууллага дундаас захиргааны орон тоог бууруулан эмч,сувилагчийн харьцааг 1:2 болгосон анхны эмнэлэг болж байна. ЭХЭМҮТ нь монгол улсын хэмжээнд хамгийн олон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй гуравдахь шатлалын эрүүл мэндийн байгууллага юм.Сувилахуйн тэнхим нь тасралтгүй сургалт зохион байгуулахаас гадна хот хөдөөгийн сувилагч, эх баригч нарт төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтыг хариуцан ажиллаж байна. Мөн эрдэм шинжилгээний судалгааны чанарыг сайжруулах зорилгоор “Сувилахуйн эрдмийн зөвлөл” байгуулан ажиллаж байгаа нь дэлхийн жишигт хүрсэн эмнэлзүйн ур чадварын нутагшуулах боломж бүрдэж байна.
Эх сурвалж: