Д.Медведев ирэх сард У.Хүрэлсүхтэй уулзахаар төлөвлөж байна
2019.11.28

Д.Медведев ирэх сард У.Хүрэлсүхтэй уулзахаар төлөвлөж байна

ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын ирэх 12 дугаар сард хийх уулзалтын бэлтгэлийг хэлэлцсэн тухай ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна

Оросын талын Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг явуулах үеэр тэрбээр энэ асуудлыг хэлэлцжээ. У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын үеэр мөн Орос-Монголын бизнес чуулга уулзалтыг нээхээр төлөвлөж байгаа аж.  

Хоёр улсын худалдааны эргэлт гурван жилийн хугацаанд тогтвортой өсөлттэй байгааг Гордеев цохон тэмдэглэжээ. Шинжээчдийн үнэлж байгаагаар, энэ үзүүлэлт 2018 онд 1 тэрбум 650 сая орчимд хүрсэн нь 2017 оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт байсан бол 2019 оны 1-9 дүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн байна. 

“Бид хоёр улсын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг тодорхойлох хэрэгтэй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.