2020.08.17
Ж.Ганбаатар: Төсвийн урсгал зардлаа 50% хасах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
“Ямар ч үед санхүү хүндэрвэл айл ч байсан хувь хүн ч байсан урсгал зардлаа хасдаг. Гэтэл бид урсгал зардлаа ярихгүй байна. Бусад улс орнуудын төсвийн тодотголыг харахад урсгал зардлаа 50% бууруулж байна. Олон улсад ч ийм жишиг байна. ХБНГУ олсоноосоо илүүг зарлагадахгүй гэдэг. Гэтэл бид олсноосоо илүү ирээдүйгээсээ аваад хэрэглээд сурчихсан байна.
Хөрөнгө оруулалтын зардал хаслаа л гэнэ. Энэ хөрөнгөөр сургууль цэцэрлэг, бассейн л барьдаг. Энэ бол хөрөнгө оруулалт биш. Эргээд орлого олохгүй байгаа тул өөрөөр нэрлэмээр байна.
119 ажлыг хассан гэж байна. Угтаа үүнийг нэг байгууллага үүнийг эрэмбэлээд ажиллах ёстой. Улсын эдийн засаг хүнд үед алийг нь нэн тэргүүнд хийх вэ гэдгийг ялгах ёстой. Үүнийг хэн хийх вэ?
- Төсвийн алдагдлыг нөхөх 1,4 их наядын үнэт цаас гаргана гэж байна. Үүнийг хэнд зарах вэ?
- Төсвийн алдагдлын тааз хийх ёстой гэж үзэж байна. Үүнийгээ ДНБ бус орлоготойгоо уях ёстой.
- Ханшийн талаар хэн хэлэх вэ? Хэдээр тооцсон бэ?”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17