2020.08.27

Б.Бат-Эрдэнэ: Дарга, сайд нарын тансаг хэрэглээний зардлыг хасах шаардлагатай

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Орлого талаа нэмэгдүүлэх бололцоог хангасан уу? орлогын дийлэнх нь экспортын бүтээгдэхүүн байдаг. ХАА, МАА-н чиглэлд анхаарч ажиллаж байгаа юу? Нөгөө талдаа зарлагын асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хасахгүй байх нь зүйтэй. ХӨСҮТ-ийн эмнэлэг рүү тоног төхөөрөмж, барилгын хөрөнгө оруулалтын асуудлыг тэмдэглээд үлдэж байгаа зүйл яригдлаа. Хийх ёстой зүйлээ хийсэн нь дээр юм билээ шүү. Эдийн засаг сайн байх үед 2008-2012, 2012-2016 оны УИХ төсөв хэлэлцэж нилээд олон асуудлыг шийдэж байсан. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ГССҮТ-ийн хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Энэ л хүнд үед аминд орж байна. Тиймээс үүнийг анхаараарай.

Даргалах бүрэлдэхүүний тансаглах хэрэглээг багасгах ёстой шүү. Дарга, сайдын өрөөг тэр олон төгрөгөөр тохижуулж, үнэтэй Ланд унах шуугиан гарсан. Энэ үнэн үү үгүй юу? Яам, Засаг, Төр, ТӨК-ийн дарга нарыг зардал, зарлагыг хэмнэх нь зүйтэй.

НД,ЭМД-ийн сангийн хөрөнгө их хэл ам дагуулж, ыбанкуудад байршуулж хүүгийн орлого олдог гэж олон хүн хэл аманд ордог. Даатгуулсан иргэд ч ашиггүй тухайн банк дампуурвал иргэн төртэйгээ хохироод үлддэг. Энэ 2 сангийн хөрөнгийг Засгийн газар дураараа захиран зарцуулдаг. Үүн дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?”

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.