С.Бямбацогт: Төрийн бодлогын бичиг баримт хоорондоо уялдаа холбоотой байх ёстой
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Өнгөрсөн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 25 дугаар зүйл дээр УИХ- ын онцгой бүрэн эрхэд төрийн санхүү зээл албан татвар мөнгөний бодлого улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг тодорхойлж түүнийг батлах, Хөгжлийн бодлого төлөвлөлт нь тогтовортой байна гэсэн заалт оруулсан. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Сая төсвийн тодотгол дагаж орж ирж байгаа энэ хууль засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл дээр УИХ-ын онцгой бүрэн эрх алга болчихоод байна. Энэ дээр цаашид яаж анхаарах ёстой вэ?
УИХ үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн чиглэлийг батлана жилийн төлөвлөгөөг батлахгүй гэсэн байдлаар орж ирж байна. Жилийг төлөвлөгөөг батлаад жилийн төлөвлөгөөн дээр үндэслээд төсвөө батлаад явах ёстой үндсэн чиг үүрэг нь байхгүй болох гээд байна. Энэ дээр Л.Оюун-Эрдэнэ сайд Ч.Хүрэлбаатар сайд ямар байр суурьтай байгаа вэ?
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17