2020.08.25

М.Оюунчимэг: Эмнэлгийн байгууллага иргэндээ очиж үйлчлэх асуудал нэн чухал байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

Судалгааны байгууллагаас УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудаас юуг нь анхаарч ямар асуудалд хамгийн их хүлээлт байна вэ гэсэн чинь нэгдүгээрт эм эмнэлэгийн үйлчилгээтэй холбоотой, эрүүл мэандийн даатгалтай холбоотой асуудал хоёрдугаарт зээлийн хүү гэж хариулсан байна. Эмнэлэгийн байгууллага иргэндээ очиж үйлчлэх асуудал нэн чухал байна. Та бүхэн хурдтай ажиллаарай бид та бүхнийг зуун хувь дэмжин ажиллах болно.