УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Бид нөхцөл байдлыг зөв үнэлж, ач холбогдлын дарааллаар эрэмбэлж асуудлаа оруулж ирэх хэрэгтэй байна. Коронавирус Монгол улсыг бүхэлд нь хамарсан хүнд нөхцөлд байна. Үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ҮЭ Сүхбаатарын талбайд суулт зарлаад 9 хоног үргэлжилж байна. Үндсэндээ цалингаа 2 дахин нэмэх асуудал оруулж ирүүллээ. Энэ нөхцөлийн боломж бүрдэж байгаа. Бид энэ асуудалд шийдвэрт хүрч чадах юм бол одоо хэлэлцэж байгаа Төсвийн тодотголыг буцаагаад төсвийн тодотгол дээр улсын болон яамдын төсөв мөн НДС-ийн асуудал орж ирж байгаа асуудлыг шийдэх боломжтой юм. Өчигдөр энэ суулт хийж байгаа хүмүүстэй АН-ын бүлгийн гишүүд болон зарим нэр бүхий гишүүд уулзсан. НББХ-ны дарга, Эрүүл мэндийн сайд уулзаж хоёр талт хэлцэл хийгээд дууссан. Энэ асуудлыг хаврын чуулган дуусахаас өмнө шийдэх хэрэгтэй байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа 30 гаруй мянган эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ цалинг нэмье. Моринд ташуур,хүнд урам гэдэг. Энэ асуудлыг хойшлуулахгүй шийдэхээс өөр зам үлдээгүй. Ц.Туваан: Анхан шатны байгууллагынхан сөхөрч уналаа
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10,24/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "2019 оны төсвийн хууль өөдрөг байсан учраас өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч ирж байна. Энэ 2020 оны төсөв "Өөдрөг тал руугаа" болж. Тиймээс хөөсөрсөн төсөв гэж ярих хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Нийгмийн даатгалын хууль, түүнтэй холбогдсон хуулиудыг ярьж байгаа энэ үед би хэдэн зүйлийг хэлмээр байна. Хүн амын дийлэнх хэсэг нь тэтгэвэрт гарахдаа тухайн жилийнхээ дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг улс орон байна. Эдгээр улсуудад Швейд, Финлянд, Дани зэрэг улсууд орж байна. Манайх өнөөгийнхөө тэтгэврийнхээ менежментийг сайжруулаад, хүн амын ядуу хэсгийн тэтгэврийг нэмэх бодлого баримаар байна. Өнөөгийн хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын 9% тэтгэвэрт байна. Монголын хүн амын 11% байна. Цаашид энэ өснө. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ бодлогыг явуулах хэрэгтэй. тэгэхээр энэ сан өөрийгөө авч явах хэмжээний ямар менежмент, бодлого явуулах вэ? мөн одоо болон ирээдүйд тэтгэвэр авах хүмүүсийн сайн сайхны төлөө юу хийх, ямар бодлого байна вэ?
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10,24/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Ирэх оны төсөвт өөдрөг зүйл байгаа. Нийгмийн даатгалын чиглэлийн хуулиудтай холбогдуулан төсөв орж ирж байгаад талархаж байна. МСҮТ-ийн сурагчдын тэтгэмжийг 200 мянга болгож байгааг, Үдийн цайны төсвийг 50 хувиар нэмж байгаа зэрэг сайн зүйлс байна. Татвар, Гаалийн тухай хуулиудыг Хөрөнгө оруулалтынхаа хуультай уялдуулах ёстой гэдгийг би олон жил ярьж байна. Энэ байдлаас болж олон аж ахуй нэгжүүд хохирч байна. Хөрөнгө оруулалтын хуулиар тоног, төхөөрөмжийг гааль, татварын хуулиас чөлөөлж яагаад болохгүй байгаа юм бэ? Төр гэж байдаг бол үүнийг анхаараач. Хууль хэрэгжихгүй, хэрчээсэнд орж байгаа ААН-ийнхээ гацааг хэрхэн шийдэх юм бэ? ийм байхад хэрхэн аж үйлдвэрлэл хөгжих юм бэ?
Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: "2016 онд Засгийн газар авснаас хойш өмнөх жилүүдийн алдааг засч, чамбайруулсаар орж ирсэн төсөв. тусдаа 5 төсвийг нэг болгоод, сахилга хариуцлага бий болгосон. Гэтэл хуулийн шахаанд орж концессын гэрээгээр царцсан барилгыг гүйцээж, ялгаагүй л монгол төрийн өмч учраас ийм зүйл хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гишүүддээ хэлэхэд, Төрд данхаагаад байна гэдэг үгийг хэлмээргүй байна. Тийм бол яагаад төрийн үйлчилгээ иргэддээ хүрэхгүй байгаа юм бэ? бид зохистой харьцаанд очмоор байна. Нэг юм ярих гэж нөгөөгөө муу муухай болгодогоо одоо болимоор банйа. Энэ төрд ажиллах хүнгүй боллоо. Төрийн үйлчилгээг л иргэдэд түргэн шуурхай хүргэмээр байна. төрийн албан хаагчидтай холбоотой олон асуудлыг сайжруулах ёстой. 2017 оноос хойш төрийн албан хаагчид шинэчлэл хийгээгүй. Бүх төр захиргааны байгууллага мэргэжлийн хяналтын дүгнэлттэй байгууллагуудаар ажиллаж байгаа. нурах, чөлөөлөх гэсэн. гэтэл улс төр хийсээр байгаа төрийн албыг үнэгүйдүүлж, хүчгүйдүүлсэн. Ингээд далимдуулж хулгай хийсэн. Тэгчихээд дараа дараагийн төрийн албан хаагчид байнга хулгайч нар байх юм шиг байдлаар хандахаа хязгаарлах ёстой. Бодлого боловсруулаад хэрэгжүүлэх мөнгөгүй өрөө төлсөөр байгаад энд ирсэн. Тиймээс бид одоо бид нар ажил хэрэгчээр 2020 оны төсөвт хандах ёстой. 2020 оны улсын төсөв бол Монголын хөгжлийн ирээдүйн төсөв. Өмнө гарсан алдааг засаж байгаа учраас үүнийгээ өөрсдөө л ярих ёстой. Бүх төрийн алба муу, данхар биш шүү. Тиймээс ажил хэрэгчээр, эрүүлээр, системтэйгээр энэ төсвийг "
Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Төсвийн тухай хууль хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд, сайд нар хуралд бүгд оролцох шаардлагатай байна. давхар дээл өмсчихөөд ингээд хариуцлагагүй яваад байж болохгүй. Миний асуусан асуултуудад чиглэл чиглэлийн сайд нар хариулт өгөх хэрэгтэй байна. Хариулах хүн нь байхгүй. 42 сая тонн нүүрс гаргана гэсэн байна. 75 ам.доллараар ихэнхийг нь түүхийгээр нь гаргана. Төмрийн хүдэр 73 ам. доллар гэж байна. Рояалти гэдгийг нэмүү өртөг шингээх бүрт рояалтыг багасгаж, түүхийгээр нь гаргавал өндөр рояалт тогтоох ёстой. Дэлхийн бизнесийн чиг хандлага ийм л байгаа. Эдийн засаг гэдэг бол тэнцвэрлүүгээ явдаг. Зохицуулалтыг төр хийж өгвөл цаашаа явдаг учиртай. Орлого нэмэх нь уул уурхайгаас л хамаарна. Тогтсон бодлогогүй бол их баялагтай байгаад нэмэргүй. Баялгийн менежментээ сайн хийх хэрэгтэй байна. Их хэмжээгээр гарч байна. Менежмент алга. Эндээс л орлого нэмэгдэнэ. Манайд ашигт малтмал ашиглах эрх гэж байна. Ямар ч хөрөнгөгүй, мэдлэггүй байж их хэмжээний лиценз авчихсан. тэрийгээ зарна гээд явдаг. Эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй. Чаддагт нь лиценз нь олддоггүй. Бид баялгийн менежментээ зөв хийж чадвал хөгжинө. Буруу хийвэл дефолт гэдэг юм болно. Тиймээс энийг сайн бодох хэрэгтэй. Ашигт малтмалынхаа үр шимийг Монголын ард түмэн хүртэж чадахгүй байна. Хүртэхийн тулд хайгуулын ажлаа өөрсдөө хийх ёстой. Бэлэн зүйл дээр хөрөнгө оруулалт л орж ирнэ. Ашигт малтмалаа зөөгөөд мөнгөтэй болж байгаа хүн байгаа ч баялгийн эзэд нь ядуу байгаа учраас үүний менежментийг сайн хийх хэрэгтэй байна."