Хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа “COVID-19” цар тахал, цаг агаарын болон эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээнд олон улсын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чуулга уулзалтад улс орнуудын парламентын 150 гаруй тэргүүн болон парламентын гишүүн, мэргэжилтэн, НҮБ-ын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч уригджээ.
“Хүн төрөлхтний тусын тулд энх тайван ба тогтвортой хөгжлийг хангах илүү үр дүнтэй, олон талт хамтын ажиллагааны төлөө” сэдвийн хүрээнд Австри улсын Вена хотод зохиогдохоор төлөвлөгдсөн албан ёсны чуулга уулзалт “COVID-19” цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон билээ. Тиймээс цар тахал болон дэлхийн засаглал, тогтвортой эдийн засаг ба цаг уурын онцгой байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар парламентуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Спикерүүд ийнхүү анх удаагаа цахим хэлбэрээр хуралдаж байгаа юм.
Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүгдийн сайн сайхны төлөө, бүгдэд шударга ёсыг хүртээх хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцоно
Эх сурвалж: