"Ирэх 5 жил Монгол улс хэрхэн үйлдвэржих вэ гэдэг тодорхой асуудлыг ярьж байна. Үйлдвэржүүлнэ гэдэг нь БҮТЭЭМЖ гэдэг тодорхой хэмжүүртэй. Үндсэн чиглэлийг ярихдаа БҮТЭЭМЖИЙН тухай ганц ч үг, өгүүлбэр байхгүй байгаа нь харамсалтай байна. Сүүлийн 5 жилийн тухай авч үзэхэд БҮТЭЭМЖ төгрөгөөр хэмжихээр өсөж байгаа мэт боловч доллараар яривал Монгол улсад салбар бүрт буурч байна.
Бид хэмжихгүйгээр улс орныг хөгжүүлэх тухай яриад байна.
Ерөөсөө үйлдвэржүүлнэ, бүтээмж сайжруулна гэдгийг цаана ганцхан л зүйл цаана нь байгаа. Энэ бол ТЕХНОЛОГИ хэрхэн сайжрах юм, хэрхэн нэвтрүүлэх, дамжуулах юм гэдэгт л байгаа юм. Энэ салбар бүрт хамаатай бодлого.
Тэгэхээр салбар бүрт шинэ технологи оруулж ирэхийг дэмждэг эрхзүйн зохицуулалт манай улсад хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн банкны шалгуур ч гэсэн энэ байх ёстой. Шинэ технологи нэвтрүүлж байгаа төслийг түлхүү дэмждэг болчихвол энэ улс орон баялаг бүтээх, үүний цаана амьдралын ялгаа гарч эхэлнэ.
Эх сурвалж: