Н.Учрал: Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургууль Кембриджийн хөтөлбөртэй болно
2022.08.16

Н.Учрал: Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургууль Кембриджийн хөтөлбөртэй болно

“Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй шилдэг залуусыг Сонгинохайрхан дүүргээс төрүүлэн гаргахаар хичээж ажилласаны үр дүн удахгүй гарна “гэж УИХ-ын гишүүн Н. Учрал хэлж байна.

Учир нь тэрээр Кембриджийн хөтөлбөрийн заах арга зүйч бэлтгэх сургалтад жил бүр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хамруулж ирсэн юм.

Энэ жилээс тус дүүргийн Ерөнхий боловсролын 151-р сургуулийн багш нар энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл тус сургууль улс, нийслэлийн хөрөнгө оруулалт шаардахгүйгээр УИХ-ын гишүүн Н. Учралын дэмжлэгээр Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд заавал өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцах шаардлаггүйгээр хамран тойрох сургуульдаа суралцаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төгсөх, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх өргөн боломж нээгдэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn