Монголын Оюутны холбооны удирдлагуудын зүгээс их, дээд сургуулиудын сургалтын чанар, орчин, дотуур байрын хүрэлцээ, оюутанд үзүүлж буй боловсролын болон бусад нийгмийн үйлчилгээг чанаржуулах талаар сайдад уламжлав.
Тодруулбал:
-Төрийн өмчийн их, дээд сургуулиудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх
-Оюутны сургалтын төлбөрийн нэмэгдэл, оюутанд болон тэдний ар гэрт учирж буй санхүүгийн дарамтыг бууруулах
-Оюутан, залууст төрөөс үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, оюутан бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах
-Оюутны нийтийн тээвэрт зорчих эрхийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тавилаа.
Уулзалтын төгсгөлд БШУЯ–наас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд оюутнуудынхаа санал санаачилгыг тусгаж, оюутны байгууллагын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: