Өнөөдрийн байдлаар 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд 1 ажлын байр байгаа бол мэргэжлийн боловсрол төгсөгч 6 хүүхдийн дунд 1 ажлын байр бий. Иймд дээд боловсролын чанар, тогтолцоог сайжруулах чиглэлээр ирэх хичээлийн жилд хамтарч ажиллана гэдгийг БШУ-ы сайд онцлов.
2022-2023 оны хичээлийн жилд БШУЯ, БЕГ, дээд боловсролын сургалтын байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх ажлууд:
-Дээд боловсролын тухай хуулийг батлуулж, эрх зүйн шинэчлэлийг хийх. Хууль бол шинэчлэлийн 10 хувь байдаг тул хэрэгжилтэд дээд боловсролын багш, удирдлагуудын оролцоо их юм
-Удирдлага, зохион байгуулалт, чанарын баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах
-Дээд боловсролын багшид үнэлгээ хийх тогтолцоог бий болгох
-Сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх. Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолборыг хөгжүүлж, шинжлэх ухаанд суурилсан дээд боловсролын тогтолцоотой болно.
Дээд боловсролын багшийн хөгжлийн чиглэлээр:
-Багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, менежментэд үнэлгээ хийх, сайжруулах
-Багшлахуйн болон сургалтын технологийн ур чадварыг нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулахад чиглүүлэх
-Багшийн судалгаа, инновацийн мэдлэг, ур чадвар дэлхийн жишигт хүргэх арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг дэмжих
-Багшийн төлөвшил, нийгмийн үйлчилгээ, хамтын ажиллагааны ур чадварыг бэхжүүлэх ажил, арга хэмжээг чиглүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: