2022.09.05
Л.Энх-Амгалан: Боловсрол экспортлох анхны алхам эхэллээ
АШУҮИС 80 дахь хичээлийн жилийнхээ нээлтээр гадаад оюутан, эрдэмтэн багш нараа хүлээн авч, сурлагын амжилт хүслээ. Энэхүү үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нарын албаныхан оролцов.
АШУҮИС нь 11 салбар сургуультай бөгөөд гурван сургууль нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Их сургуулийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 4 их сургуулийн эмнэлэг, 2 сувилалтай, 4 судалгааны институттай болж өргөжжээ.