Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өглөө
2022.09.06

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өглөө

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.

Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж дүүргийн тулгамдсан асуудлууд, болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож, зарим шийдвэрийг гаргав.

 Дүүргийн нийт удирдлагуудад

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах,
  • Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах,
  • 09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх,
  • Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах,
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах,
  • Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Түүнчлэн хог тээвэрлэлтэд хүн, хүчний хомсдолд орж буй учраас дүүргийн хэлтэс, тасаг, албан байгууллагууд хороо болгонд хуваарилагдан орж дэмжин ажиллахыг хүслээ.