Иргэд эмнэлэгт үзүүлэх бүрдээ үзүүлэх цаг авах, шинжилгээ өгөх, зураг авхуулах, нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт шилжихдээ мэдээллээ дахин, дахин бүрдүүлдэг, маягт бичүүлдэг гэх мэт хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, эрүүл мэндийн салбарт ашиглаж буй мэдээллийн системүүдийн харилцан уялдааг сайжруулах, мэдээллийн ашиглалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцооны нэгдсэн платформ бий болгох нь тус төслийн гол зорилго байсан.
Одоогийн байдлаар гүйцэтгэгч тал Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформыг хийж дуусгасан ч төсөл хаагдсан учраас хэрэглээнд нэвтрүүлж амжаагүй гацсан байдалтай байна.
Хэдийгээр гүйцэтгэлийн шатанд алдаа оноо олон байгаа ч төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах нь чухал байгааг байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр хэлж байна. Инновац, цахим бодлогын байнгын хорооны зүгээс 3.5 сая иргэний эрүүл мэндтэй холбоотой энэ асуудалд идэвхтэй анхаарч ажиллах болно.
Тус журмыг хэрэгжүүлэх зохицуулалтын талаар УУХҮЯ, ЦХХХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс Монгол ХХК”, “Эрдэнэс Тавантолгой ХК”, Монголын хөрөнгийн биржийн холбогдох албан хаагчид хуралдаанд мэдээлэл өгч, байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
Эх сурвалж: