2023.11.30

Г.Тэмүүлэн: Хүн бүр тэгш эрхтэй, шударга шүүхийн өмнө шүүлгүүлэх эрхтэй

УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

ЗГ-аас шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирлээ. Өнөөдөр үндсэндээ монголын нийгэмд тулгамдаад байгаа хамгийн том толгойны өвчин болж байгаа асуудал бол авлигал, хээл хахуулийн тухай асуудал, шударга бусын тухай асуудал, сүүлийн жилүүдэд гарсан ногоон автобус, хөгжлийн банктай холбоотой авлига, хээл хахууль болоод нийгмийг бухимдуулж байгаа томоохон гэмт хэргийн асуудал байгаа. Тэгэхээр ЗГ-аас хэрэгжүүлж байгаа авлигалтай тэмцэх, шударга ёстой тэмцэх ажлыг дэмжих үүднээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Бид нар цаашдаа хууль бус шударга ёсны асуудлыг нэг мөр шийдэхгүй бол цаашид тогтолцоо болоод засаглалыг нь зөв болгохгүй бол бид нар цаашдаа иргэдийн итгэх итгэл болоод энэ нийгмийн хамгийн үнэт зүйлс болсон шударга ёс болоод хууль ёсны асуудлыг бол дахиж яриад байх боломж, гарц бол байхгүй тэгэхээр цаашдаа монгол улсад хууль цааз хэрэгжих үү, төр шиг төртэй байх уу, үнэт зүйл зарчим гэдэг зүйл байх юм уу, үгүй юу гэдэг суурь асуудал бий гэж би харж байна.

Тэгэхээр бид нар хуулийг яах гэж гаргаж байгаа юм, хуулийг яах гэж мөрдүүлэхгээд байгаа юм гэдэг асуудал бол хэн үл байхаас хамаарч хүн бүр дагаж мөрдүүлэх үүднээс хуулийг гаргаж байгаа. Хүн бүр тэгш эрхтэй, шударга шүүхийн өмнө шүүлгүүлэх эрх нь байх ёстой гэж хараад байгаа. Хууль мөрддөггүй газар, шударга шүүх байхгүй газар хүн хүндээ итгэх итгэл байхгүй болчоод байна тэгэхээд бид нар цаашдаа шүүхээ яаж шударга болгох вэ? иргэдийн итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Ил тод нээлттэй шүүхтэй болох вэ гэдэг бол хамгийн суурь зарчмын асуудал болоод байна.
Шүүх өөрөө шударга бусын хонгил болоод удаж байгаа, шүүхийн шатанд хэргүүд удаж байгаа нь үнэн тэгэхээр нэгдүгээрт асуух гээд байгаа зүйл нь шүүхийг бид нар шударга байлгахын тулд шүүх өөрөө авлигалаас ангид байх энэ зарчмын асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Шүүгч нар авлигалд идэгдэхгүй байх энэ асуудлыг яах вэ? шүүгч нарын хариуцлага болоод сахилга баттай холбоотой асуудлыг яах вэ? шүүх өөрөө авлигалд өртөхгүй байх баталгааг бид нар хэрхэн хангах вэ?

Угтаа бол бид нар авлигын хэргүүдийг бууруулах ёстой, урьдчилан сэргийлэх ёстой, авлигатай бид нар тэмцэх ёстой. Тэгэхээр авлигатай тэмцэх тусгай чиг үүрэг бүхий байгууллага байгаа энэ дээр дагнасан хуульч байгаа бид нар цаашдаа авлигатай тэмцэх хуулин дээр болоод тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллага дээр анхаарах ёстой юу? тодорхой дэмжлэг туслалцаа болоод хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хийх ёстой юу? чиг үүргүүдийг нэмэгдүүлэх ёстой юу? энэ дээр ямар байх суурьтай байна вэ?

Шударга бусын хонгилыг нураахтай холбоотой санал хэлье. Прокурорын дэргэдэх мөрдөн байсан 2014 онд устгасан хууль хяналтын байгууллагад тавих хяналт байхгүй болсон, шударга бусын хонгил гарсан тэгэхээр одоо прокурорын дэргэдэх мөрдөн байгуулах албыг байгуулах ёстой юм биш үү энэ дээр засгийн газар чмар байр суурьтай байна вэ? Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих нь прокурорын оролцоог нэмэгдүүлэх ёстой юм биш үү, хөндлөнгөөс нөлөөлдөг дарга нарыг үгүй гэх ёстой юм биш үү энэ асуудлууд дээр ямар байр суурьтай, зарчмын хувьд бол энэ хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжиж байна.

Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn