2023.11.30
Ц.Сандаг-Очир: Хүүхэд залуучуудын боломжийг хулгайлж байгаа энэ авлигын гэмт хэргийг таслан зогсоох тангараг өргөж орж ирсэн гэж ойлгож байгаа
УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Гэмт хэрэгтэй тэмцэх нь ЗГ-ын чиг үүрэг, ЗГ өөрөө тодорхой хэргүүд дээр, Хөгжлийн банк, нүүрсний гэх тодотголтой хэргүүд дээр шүгэл үлээгээд олны анхааралд оруулсан цагдаа, авлигатай тэмцэх газар, тагнуулын байгууллагууд ажилласан асар их цаг хугацаа хөрөнгө хүч гаргаж ажилласан яллах дүгнэлт үйлдүүлсэн, прокурорт шилжсэн гагцхүү харамсалтай нь өнөөдөр ингээд л шүүх дээр таг гацаж байна, асар их цаг хугацаа хожиж байна, хөөн хэлэлцэх хугацааг дуусгахыг хүлээж байна, ял завшихыг хүсч байна тийм учраас аргаа барахдаа ЗГ дагнасан авлигын шүүх байгуулах асуудлыг оруулж ирж байна, оруулж ирэхээр чиг үүргийг ЗГ-т өгөхөөр явж байна тийм учраас манай улсыг муухай харагдуулж байгаа, хөгжлөөс хойш татаж байгаа, ард иргэдийн ирээдүйн хүүхэд залуучуудын боломжийг хулгайлж байгаа энэ авлигын гэмт хэрэгтэй энд сууж байгаа 76 гишүүн бол тангараг өргөж нийгэмд шударга ёсыг тогтоож, шударга бус байдлыг таслан зогсоох тангараг өргөж орж ирсэн гэж ойлгож байгаа би ч энэ үүднээсээ хүсэл эрмэлзэлтэй орж ирсэн.
Авлига хээл хахуультай ямар ч аргаар тэмцэж байсан энэ тэмцэлтэй хөл гараа нийлүүлээд тэмцэнэ гэж ойлгож байгаа. Тэгтэл амьдрал дээр иргэдийн дунд хүлээлт байна уу, байна, итгэл алдарч байна уу гэвэл алдарч байна, хоосон ярьсан парламент, хоосон ярьсан засгийн газар болж хувираад байна, үр дүн гарахгүй байна, хариуцлага хүлээхгүй байна аа, хариуцлага нэхэж байна гэж л ярьж байна тийм учраас цаашдаа үнэхээр авлигыг ахиад шинэ шатанд гаргахын тулд шударга ёсыг бий болгохын тулд, үнэхээр ахиц өөрчлөлт гарна гэж үзэж байгаа бол авлигын шүүхийг байгуулахыг хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн байна.
Хэлэлцэх эсэх дээр шүүхийн саналыг сонссон ямар нэг хууль тогтоомжид харшлах зүйл байхгүй ээ гэж тайлбараа өгч байсан нэлээн олон тэрбум төгрөгний асуудал яригдах юм байна энийг гаргаад шүүхийг байгуулаад ингээд үр дүнг гарч байвал энэнээс илүү мөнгөөр хэмжигдэхгүй үр ашигтай, ач холбогдол гарна гэж үзэж байна тийм учраас би бол энэ тогтоолоор авлигын шүүх байгуулахыг хурдан засгийн газарт өгөөд энэ асуудлыг шийдээд, ямар хонгил байна тэрийг шийдээд явах нь зүйтэй.
Харин шүүх байгуулах хууль дээр хялбар ажиллагааны хэрэг маргааныг нийслэлийн хэмжээнд нэг байгуулах, давахыг улсын хэмжээнд нэг байгуулахаар оруулж ирж байна энэ төрлийн зөрчил хэрэг маргаанууд чинь нийт шүүгч нарын хэргийн ачаалал
Түүний асуултад, ШЕЗ-ийн дарга Р.Онончимэг хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn