2024.06.19

Улс орныхоо хөгжилд гол салбарт ажиллаж буй мэдлэг туршлагаараа хувь нэмэр оруулна

Бид 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Санжаагийн Мөнгөнчимэгийг танилцуулж байна.

Тэрээр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. МУИС-ын Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсжээ. 2010 онд өөрийн сурсан мэргэжлээ ахиулан АНУ-ын Калифорний Олон Улсын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа анх төрийн бус байгууллага буюу залуучуудын байгууллагаас эхэлж, дараа нь УИХ-ын Тамгын газарт хууль тогтоогчдын дэргэд ажилласан юм.Түүнчлэн МИАТ компанид     төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Сангийн дэд сайдаар сүүлийн жилүүдэд ажиллаж байна. 

Түүний сүүлийн найман жилийн хугацаанд ажиллаж буй энэ салбар нэг нь хөдөлмөр буюу хүний нөөц, нөгөө нь мөнгө санхүү, төсвийн салбар юм. Улс орны хөгжил энэ хоёр салбарыг хэрхэн уялдуулснаар илүү тодорхойлогддог. Иймд энэ салбаруудад олон жил ажиллаж туршлага, мэдлэг хуримтлуулж буй Санжаагийн Мөнгөнчимэг улс орныхоо хөгжилд өөрийнхөө зүгээс хувь нэмэр оруулах хүсэл, зорилготой ажиллаж байна. Тэрээр УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтын 20-р дугаарт нэр дэвшээд байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn